2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын Ерөнхий захирал Жан Бийгл 2026 оны 10 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалтай “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) төсөл болон “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, урьдчилан сэргийлэх болон эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх нь” (2026–2027) төслийн хэрэгжилт, үр дүн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран ажиллаж, 2025–2030 онд хэрэгжиж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2026 оны есдүгээр сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. 

Санамж бичгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хүний эрхэд суурилсан хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлж байгаа юм.  

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал “Цаашид бид харилцан итгэлцэл, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, гэр бүлийн эрх, хамгааллыг сайжруулах чиглэлээр бодит үр дүн гаргана гэдэгт найдаж байна” гээд Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тууштай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ГЕГ: 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
57 мин өмнө 50
Малаа хайж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
1 цагийн өмнө 43
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
1 цагийн өмнө 10
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
1 цагийн өмнө 44
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
1 цагийн өмнө 12
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
1 цагийн өмнө 12
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
1 цагийн өмнө 53
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
2 цагийн өмнө 11
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
2 цагийн өмнө 10
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2 цагийн өмнө 47
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
2 цагийн өмнө 13
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
2 цагийн өмнө 57
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 цагийн өмнө 9
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
2 цагийн өмнө 10
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
2 цагийн өмнө 11
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
2 цагийн өмнө 11
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
2 цагийн өмнө 15
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
3 цагийн өмнө 10
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
3 цагийн өмнө 47
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
3 цагийн өмнө 50
1 / 1