Украин, Оросын дайны хүрээнд Киевийн цэргийн ажиллагаа Газар дундын тэнгисийн бүс нутагт дипломат маргаан үүсгэж эхэллээ.
Украины тал Ливийн Бенгази хотын тэнгисийн цэргийн баазад байрлаж байсан ОХУ-ын Меркури нэртэй байлдааны хөлөг онгоцыг усан дроноор устгасан гэж мэдэгдсэн. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг ажиллагааг Европын холбоотнуудтай урьдчилан зөвшилцөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэ талаар Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони-той утсаар ярилцах үеэрээ мэдэгдсэн байна.

Зеленский X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ Европын түншүүдтэй шаардлагатай мэдээллийг хуваалцаж, цаашид шууд, тогтмол, үр дүнтэй харилцаа холбоотой ажиллах амлалтаа илэрхийлжээ. Үүний дараа Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони дайныг Газар дундын тэнгисийн бүс нутагт тэлэхээс сэрэмжлүүлсэн байна.
Мөн AP агентлагийн мэдээлснээр халдлагын үеэр шархадсан Ливийн тэнгисийн цэргийн хоёр алба хаагч нас барсан бөгөөд Ливийн зүүн хэсгийн цэргийн удирдлага Украины эсрэг хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters, AP агентлаг