2026.11.29 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Mонгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, П.Мөнхтулга, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, О.Алтангэрэл, Р.Сэддорж, Б.Түвшин, Р.Эрдэнэбүрэн нараас Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулгадаа, Монгол Улсад арилжааны банкуудаас нийт 50 их наяд төгрөгийн зээл гарсны 29 их наяд төгрөгийг нь хэрэглээний буюу иргэдийн зээл эзэлж байна. Иргэд их хэмжээгээр зээл авч байгаа нь тэдний орлого хүрэлцэхгүй байгаатай холбоотой төдийгүй, зээлийн дундаж хүү 49.4 хувьтай, зарим үед 60 хувь буюу хэтэрхий өндөр байгааг онцолж байлаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын хүн амын 95 хувь нь нийт хадгаламжийн 5.0 хувийг эзэмшиж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, хүн амын 5.0 хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байна. Энэ нь иргэдийн дийлэнх хэсэг мөнгө хүүлэгчдэд эд хөрөнгө, бүх орлогоо хүүлүүлж буй нөхцөл байдалд хүрээд буйг харуулж байна гэв.

photo_2026-11-27_13-28-25 (2).jpg

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэт өндөр хүүтэй санхүүгийн мөлжлөгөөс иргэдээ хамгаалах нь чухал гэдгийг тэмдэглээд, хуулийн төсөлд зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах асуудлыг хөндөөгүй бөгөөд зээлийн хүүг тогтоохдоо Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулахад чиглүүлсэн гэв.

Түүнчлэн уг хуулийн төсөлд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл аваад банк бус санхүүгийн байгууллага, аппликэйшнээр өндөр хүүтэйгээр мөнгө хүүлэн, зориулалтын бусаар ашигладаг асуудлыг хориглох зохицуулалт тусгасныг тодотголоо.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд санхүүгийн зах зээлийн тавхан хувийг хөрөнгийн зах зээл эзэлж буйг төсөл санаачлагч гишүүн онцлоод, хуулийн төслийн үр дүнгээр хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэн 50 хувьд хүргэх зорилттой байгааг дуулгасан.

photo_2026-11-27_13-28-26.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнөөдөр аппликэйшний зээл 60, банк бус санхүүгийн байгууллагынх 45, арилжааны банкуудын зээлийн хүү 17-18 хувьтай байна. Иргэдийн орлого тааруу, зээлээс зээлийн хооронд орлогоосоо давсан зарлагатай амьдарч байна гээд, 10.0 сая төгрөгийн зээл аваад 6.0 сая төгрөгийг зээлийн хүүд төлж байгаад онцгойлон анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурал иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлж, хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримтлах болсныг онцлон тэмдэглэлээ.

Энэ хүрээнд тодорхой үе шаттай алхмууд хийж байгааг Улсын Их Хурлын дарга дурдаад, өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд тодорхой үүрэг өгсний үр дүнд 1,5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж дууссан иргэдийг зээлийн хар жагсаалтаас хассаныг тодотгов. Мөн банк, санхүүгийн байгууллагын зээлийн өндөр хүүг бууруулах Улсын Их Хурлын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал хуулийн төсөл санаачилсан гишүүдэд талархал илэрхийлэв.

photo_2026-11-27_13-28-27.jpg

Төслийн зорилго нь банк болон банк бус зээлдүүлэгчийн олгож буй зээлийн нийт бодит хүүгийн дээд хязгаарыг хуульчлан тогтоох, мөнгө хүүлэлтийн шинжтэй бусад зээлийн үйл ажиллагааг хориглон таслан зогсоох, зээлдэгчийг хэт өндөр хүү, далд шимтгэл, шударга бус гэрээний нөхцөлөөс хамгаалах, зээлийн зах зээл дэх шударга өрсөлдөөн, ил тод байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, улмаар иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг бууруулж, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэжээ.

Төсөл нь таван бүлэгтэй бөгөөд зээлийн бодит өртгийг бүрэн, ил тод мэдээлэх, мөнгө хүүлэлтийг захиргааны болон санхүүгийн хариуцлагын аргаар таслан зогсоох, олигополь бүтэцтэй зээлийн зах зээлд төрөөс зээлийн хүүг зохистой, хуульчлагдсан байдлаар хязгаарлах, зээлдэгчийг хамгаалах нь санхүүгийн тогтвортой байдлын суурь нөхцөл байна гэсэн үндсэн зарчимд тулгуурласан байна.

photo_2026-11-27_13-28-28.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн зах зээл дэх нийт бодит хүүгийн дээд хязгаар хуульчлагдаж, банк болон банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөрөөр дамжуулан хэт өндөр ашиг хүртэх боломж хязгаарлагдана. Үүний үр дүнд зээлийн бодит өртөг буурч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал багасах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
Зеленский: Ливид Оросын байлдааны хөлөг онгоц руу хийсэн Украины ажиллагааг Европын холбоотнуудтай урьдчилан зөвшилцөөгүй
9 цагийн өмнө 31
Энэтхэгт сургуулийн захирал гомдол гаргасан сурагчаа унагахаар сүрдүүлжээ
9 цагийн өмнө 29
Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн нууцад оруулсан гэрээ, хэлцлийн асуудлыг хөндлөө
2026-11-27 74
Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
2026-11-27 61
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
2026-11-27 92
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
2026-11-27 192
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-27 92
АШУҮИС-ИЙН БАГШ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 90
АШУҮИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 59
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
2026-11-27 101
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын улмаас монгол иргэд цэргийн ажиллагаанд татагджээ
2026-11-27 95
Э.Аялгуун Grand Prix тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-11-27 58
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
2026-11-27 90
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-11-27 56
“Талархлын баярын үеэр болсон хүчтэй шуурганы улмаас АНУ-ын зүүн эрэгт цахилгаан тасарч, нислэгүүд саатжээ.”
2026-11-27 87
УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-11-27 96
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2026-11-27 101
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
2026-11-27 60
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна
2026-11-27 61
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
2026-11-27 101
1 / 1