2026.11.29 Ням гараг
УБ цаг агаар, УБ

ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын улмаас монгол иргэд цэргийн ажиллагаанд татагджээ

Гадаад харилцааны яам (ГХЯ) болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) хамтран ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын дагуу гадаад улсад очиж, цэргийн ажиллагаанд татагдсан монгол иргэдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар найман иргэнийг эх оронд нь буцаан авчирсан бөгөөд зургаан иргэнтэй холбоотой мэдээллийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Тэдгээрийн нэг нь дайны ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан бол нэг иргэн Украины талд олзлогдсон гэх мэдээлэл байгаа юм.

61–108 сая төгрөгийн цалин амласан хуурамч зар тараажээ

ЦЕГ-ын мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Фэйсбүүк зэрэг цахим сүлжээнд “ОХУ-ын Зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61–108 сая төгрөгийн өндөр цалин амлана” гэх агуулгатай зарууд тархаж эхэлжээ.

Уг зарын дагуу сонирхсон иргэдтэй Телеграм, Ватсап зэрэг сувгаар холбогдож, ОХУ-д очвол өндөр цалин, хангамж олгоно хэмээн итгүүлдэг байна.

Энэ төрлийн хоёр гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ОХУ руу зорчих гэж байсан гурван иргэнийг саатуулж, уг үйлдлээс татгалзуулжээ.

Мөн энэ сарын 8-нд Улаан-Үд–Эрхүү чиглэлийн нислэгээр ОХУ-д очсон нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрах ажиллагааг ГХЯ-тай хамтран зохион байгуулсан байна.

Түүнчлэн хуурамч зар түгээсэн есөн цахим хаягийг илрүүлж, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Мета” компанитай хамтран устгуулжээ.

Найман иргэнийг эх оронд нь буцаан авчирчээ

ГХЯ-ны Консулын газрын төлөөллийн мэдээлснээр, Монгол Улсын иргэдийг ОХУ-ын талаас цэргийн ажиллагаанд албан ёсоор татан оролцуулсан тохиолдол байхгүй бөгөөд хувь хүмүүс, зуучлагчдын цахим орчинд байршуулсан хуурамч зарын дагуу сайн дураар явсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Иргэд ихэвчлэн Улаанбаатар–Алтанбулаг–Хиагт–Чита–Донецк чиглэлээр зорчиж, Чита хот дахь цэргийн бэлтгэл баазад тодорхой хугацаанд бэлтгэгдсэний дараа цааш явдаг байжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд ГХЯ, Москва дахь Элчин сайдын яам болон Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн прокурорын байгууллагатай хамтран ажилласны үр дүнд найман иргэнийг олж тогтоон эх оронд нь буцаан авчирсан байна.

Харин одоогоор дахин зургаан иргэнтэй холбоотой мэдээлэл байгаа аж. Үүнээс нэг иргэн дайны ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзаж, Оросын талаас мөнгөн нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэжээ. Мөн нэг иргэн Украины талд олзлогдсон гэх мэдээлэл байгаа юм.

Иймд ар гэрийнх нь хүн ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын дагуу явсан, цэргийн баазад очсон тухай мэдээлэлтэй бол бичиг баримтын хуулбарын хамт ГХЯ-ны Консулын газарт яаралтай хандахыг уриаллаа.

Сэтгэгдэл 0
0/1000
Зеленский: Ливид Оросын байлдааны хөлөг онгоц руу хийсэн Украины ажиллагааг Европын холбоотнуудтай урьдчилан зөвшилцөөгүй
9 цагийн өмнө 31
Энэтхэгт сургуулийн захирал гомдол гаргасан сурагчаа унагахаар сүрдүүлжээ
9 цагийн өмнө 29
Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн нууцад оруулсан гэрээ, хэлцлийн асуудлыг хөндлөө
2026-11-27 75
Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
2026-11-27 61
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
2026-11-27 92
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
2026-11-27 193
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-27 92
АШУҮИС-ИЙН БАГШ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 90
АШУҮИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 60
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
2026-11-27 101
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын улмаас монгол иргэд цэргийн ажиллагаанд татагджээ
2026-11-27 96
Э.Аялгуун Grand Prix тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-11-27 58
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
2026-11-27 90
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-11-27 57
“Талархлын баярын үеэр болсон хүчтэй шуурганы улмаас АНУ-ын зүүн эрэгт цахилгаан тасарч, нислэгүүд саатжээ.”
2026-11-27 88
УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-11-27 96
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2026-11-27 102
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
2026-11-27 61
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна
2026-11-27 61
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
2026-11-27 101
1 / 1