2026.09.15 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий 15 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 761 хэрэг шинээр нээж, 324 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 124, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 81, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Авлигын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, Хүүхдийн эсрэг, Цэргийн албаны эсрэг болон Үндэсний аюулгүй байдлын эсрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий 15 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.

Авлигын хэргийн талаар:

- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Ц, ерөнхий инженерээр ажиллаж байсан Т.О зэрэг 15 хүн болон нэр бүхий хуулийн этгээдүүдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, нийтийн албан тушаалтнууд нь “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээний дагуу хийгдэж буй ажилд захиалагчийн хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, мөн тус гэрээний оролцогч байгууллагын холбогдох албан тушаалтнууд нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгөх), 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

Бусад хэргийн талаар: 

- Б.Ч, Б.Б нар нь бүлэглэн 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэр бүхий хэрэглэгчтэй холбогдож, 8.5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар худалдан авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Н.З, Х.А нь бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт ... хотхоны орон сууцанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- М.Б, Э.Х нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- А.Ж нь 2026 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө фейсбүүк платформ ашиглан бага насны хүүхэдтэй танилцан харилцаж, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, садар самуунд уруу татсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас

- У, Ц нар нь бүлэглэн төрийн үйлчилгээний цахим платформ болох И-монголиа аппликейшнийг дуурайлган хийж, өгөгдөл, мэдээллийг хуулбарлан, бусдад санаатай тараасан, мөн эрх олгосон иргэний, хувийн мэдээллийг хуурамчаар үйлдэж, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ. 



Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол болон Санкт-Петербург хотын найрамдлын төгөл байгууллаа
4 мин өмнө 0
Академич С.Чулуун: Анх удаа археологийн малтлагаас Чингис хааны билиг сургаал олдсон
1 цагийн өмнө 0
“Сэтгэл зүйн эрүүл мэнд ба стрессийг зөв даван туулах арга зам” сэдэвт сургалтыг Чех Улсын томоохон 9 хотод зохион байгуулжээ
1 цагийн өмнө 5
“MINING WEEK & MINEPRO 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн маргааш эхэлнэ
1 цагийн өмнө 3
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ
1 цагийн өмнө 34
“Номын баяр” есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
1 цагийн өмнө 5
Японы хиймэл дагуулыг Монголд нутагшуулах тухай санал солилцлоо
1 цагийн өмнө 41
Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 гэмт хэрэг бүртгэгдлээ
1 цагийн өмнө 39
Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий 15 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
1 цагийн өмнө 6
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
1 цагийн өмнө 8
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
2 цагийн өмнө 9
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
2 цагийн өмнө 9
Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 93 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
3 цагийн өмнө 7
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр шатахуун, тээврийн зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
3 цагийн өмнө 46
Сэтгэц засал эмчилгээний тасгийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг боллоо
3 цагийн өмнө 9
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ
3 цагийн өмнө 37
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
3 цагийн өмнө 42
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
3 цагийн өмнө 9
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
4 цагийн өмнө 44
Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалтын нийт ажлын явц 74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
5 цагийн өмнө 58
1 / 1