2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Энэ жил улирлын томуугийн дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлүүлж байна.


Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдөр улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтийн үеэр “Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1-2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна” гэв.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА

Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлж байна.

Сайд Э.Батшугар: “Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Энэ жил Засгийн газар вакцины хүн тунг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох юм” хэмээн онцоллоо.

Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.

ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА

Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрт хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Манай улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна. 2026 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
10 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
32 мин өмнө 5
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
33 мин өмнө 5
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
35 мин өмнө 6
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
41 мин өмнө 6
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
41 мин өмнө 44
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
43 мин өмнө 5
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
51 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
56 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
59 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1