2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана

Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагчаар шинээр томилогдсон ноён Али Куртыг хүлээн авч уулзлаа.

ТИКА байгууллага манай улсын боловсролын салбарт олон жилийн турш бодитой дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан анги танхим байгуулах, ШУТИС-д Жазари лаборатори байгуулж тохижуулах зэрэг ажлаар дамжуулан боловсролын хүртээмж, тэгш хамруулах орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийллээ.

Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэх талаар ярилцав.

- ШУТИС-ийн Жазари лабораторийн туршлагад тулгуурлан “ШУТИС-ФабЛаб” сүлжээг бий болгож, орон нутагт үе шаттайгаар өргөжүүлэх;

- ШУТИС-ийн дэргэд байгуулагдах Инженер, технологийн төрөлжсөн ахлах сургуульд STEM чиглэлийн иж бүрэн лаборатори байгуулах;

- Байгаль орчны хог хаягдлын менежментийг сайжруулах “Хог тэглэх” сургалт, судалгааны лаборатори байгуулах.

Мөн хүний нөөцийн хөгжлийг дэмжих, монгол иргэдийг БНТУ-д нарийн мэргэжлээр магистр, докторын түвшинд сургах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн Турк Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, монгол болон турк хэлийг хамтад нь эзэмших боломжтой орчин бүрдүүлэх асуудлыг хөндлөө.

ТИКА байгууллага 2006 оноос хойш Монгол Улсад 950 гаруй төсөл хэрэгжүүлсний 300 орчим нь боловсролын салбарт чиглэжээ.

Бид өмнөх хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер технологийн боловсролыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорьж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
12 мин өмнө 0
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
43 мин өмнө 1
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
57 мин өмнө 40
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
1 цагийн өмнө 11
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
1 цагийн өмнө 43
Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
1 цагийн өмнө 49
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
1 цагийн өмнө 14
Жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1 цагийн өмнө 51
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
2 цагийн өмнө 50
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
2 цагийн өмнө 18
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
2026-11-03 94
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 27
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 55
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2026-11-03 71
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2026-11-03 60
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2026-11-03 25
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
2026-11-03 62
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
2026-11-03 61
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2026-11-03 63
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-11-03 63
1 / 1