2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв

2025-09-17 214

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол өнөөдөр /2025.09.17/ боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, УИХ-ын гишүүн Б.Заяабал нарын удирдах хүмүүс оролцов.

Мөн намын Хяналтын ерөнхий хороо, намын дэргэдэх Стратеги академи, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн, Ахмадын холбоо, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Оюутны холбоо болон намын Удирдах зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд оролцлоо.

Түүнчлэн Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцов.

Албан ёсны арга хэмжээг нээж Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар үг хэлсэн юм.

Тэрбээр “Энэ түүхэн өдөр бол бид эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө бүхнээ зориулсан Монгол Ардын намын төдийгүй Монгол Улсын түүхийг бүтээлцсэн эрхэм хүмүүн Цэдэнбал агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж ард түмний бахархал, талархлыг илэрхийлдэг өдөр юм. Цэдэнбал дарга нь манай нам болон Монгол Улсыг 40 гаруй жил тэргүүлэхдээ тусгаар тогтнолыг бүрэн бэхжүүлж чадсан төдийгүй орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үндэс суурийг баттай бий болгосон гэж үздэг” хэмээн тодотгов.

“Эрдэм судлалын төв” Ю.Цэдэнбал академийн эрдэмтэн, судлаачдыг төлөөлж Ө.Дорждэрэм түүхэн хүмүүний тухай хэлэхдээ “Монгол орны тусгаар тогтнолыг баталгаажуулж, хилийн ямар нэгэн зөрчилгүй баталгаатай болгож үлдээсэн гавьяатай хүн. Мөн Монгол орныг үйлдвэржүүлж, 600 гаруй үйлдвэртэй, хөдөө аж ахуй, газар тариалантай, хүн ардаа боловсролтой ийм л эх орныг бий болгосон юм. Цаашид Ю.Цэдэнбал агсны үйлсийг улам тодруулан үргэлжлүүлэн судалж, ямар гавьяатай хүн бэ гэдгийг дараагийн үе, залууст, түүхэнд үлдээх нь чухал” гэв.

Энэхүү арга хэмжээнд оролцсон оюутан залуусыг төлөөлж Шихихутаг их сургуулийн оюутан М.Удвал “БНМАУ-ын шинэ үеийн түүх” сэдвээр, СУИС-ийн оюутан Д.Янжинлхам , “Ю.Цэдэнбалын намтар, түүхэн тэмдэглэл” сэдвээр товч илтгэл танилцуулсан юм.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын үеэр зарим хүнд Ю.Цэдэнбал академийн хүндэт шагналыг гардуулав.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
7 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
29 мин өмнө 4
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
30 мин өмнө 4
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
32 мин өмнө 5
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
38 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
38 мин өмнө 38
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
40 мин өмнө 4
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
48 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
53 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
56 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1