2026.10.23 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА

1 цагийн өмнө 41

Зам, тээврийн сайдын 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2026-2027 оны эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд шаардлагатай 1712 ширхэг хагас вагоныг шийдвэрлэх, өвлийн ид ачааллын үед эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах, хагас вагоны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор Төмөр замын газар зохион байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

300 ХҮРТЭЛХ ХАГАС ВАГОНЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРТ АШИГЛУУЛНА

“Монголын төмөр зам” ТӨХК нь эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг дэмжих зорилгоор өөрийн эзэмшлийн 300 ширхэг хагас вагоныг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ашиглуулахаар зөвшилцлөө.

ШИНЭ ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Багахангай–Хөшигийн хөндий–Толгойт чиглэлийн төмөр замаар орон нутгийн эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулахаар боллоо.

Эдгээр шийдвэр нь өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулж, иргэдийг дулаан цахилгаанаар тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
27 мин өмнө 1
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
28 мин өмнө 2
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
35 мин өмнө 3
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
53 мин өмнө 3
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
1 цагийн өмнө 41
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
1 цагийн өмнө 42
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
1 цагийн өмнө 42
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
2 цагийн өмнө 40
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
3 цагийн өмнө 12
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
3 цагийн өмнө 12
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
3 цагийн өмнө 11
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна
3 цагийн өмнө 14
“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
4 цагийн өмнө 14
БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо
4 цагийн өмнө 14
Цас орж, цасан шуурга шуурна
4 цагийн өмнө 48
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
4 цагийн өмнө 46
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
4 цагийн өмнө 52
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
5 цагийн өмнө 16
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
5 цагийн өмнө 16
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
6 цагийн өмнө 18
1 / 1