Монгол Улсад тохиолдож болзошгүй байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг, аюулт үзэгдэл, онцгой нөхцөлийн үед гамшгийн болон орон нутгийн нөөцийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар:
- Улсын нөөцийн агуулахын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд улсын төсөвт ирэх санхүүгийн дарамтыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
- Агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг бэлэн байдал, технологийн горим алдагдуулахгүйгээр түрээслүүлж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан.
- Гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед шийдвэр гаргах хугацааг богиносгож, шаардлагатай бараа материалыг газар дээр нь шуурхай хүргэх боломж бүрдэнэ.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зарцуулах ажлыг шат шатанд нь хариуцлагатай хэрэгжүүлнэ.
- Улсын нөөцийн мэдээллийг гамшгийн мэдээллийн санд нэгтгэх юм.

