2026.10.23 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг сайжруулах, эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Тэрээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөвхөн санхүүгийн боломжтой хүмүүсийн эдлэх эрх биш бөгөөд хүн бүрд тэгш үйлчлэх ёстой Үндсэн хуулийн баталгаа гэдгийг тэмдэглэв. Иймд эрхээ хамгаалуулах шаардлагатай, эмзэг нөхцөлд байгаа иргэдэд хууль зүйн туслалцааг хүртээмжтэй хүргэж, холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал гэв.

Энэ хүрээнд хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, эрх зүйн мэдээллийн үйлчилгээг сайжруулах хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах талаараа танилцууллаа. Тухайлбал, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг төлөвшүүлж, үйлчилгээний чанар, хүртээмж, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах шаардлагатайг онцлосон байна.

Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийллийн хохирогч болон тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах үйлчилгээг сайжруулж, тэдэнд мэдрэмжтэй, шуурхай хандах, дахин хохироохоос урьдчилан сэргийлэхэд анхаарна. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ хөгжүүлж, тусгайлсан нэгж, бүтэц бий болгох асуудлыг чухалчлах аж.

Түүнчлэн хууль зүйн туслалцааг цахимжуулах, орон нутагт амьдарч буй иргэдэд үйлчилгээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор E-Mongolia системээр дамжуулан хүсэлт хүлээн авах, үйлчилгээний явцын мэдээллийг цахимаар хүргэх зэрэг ажлыг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмолжуулах, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах, сайн дурын өмгөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад төрийн байгууллага, мэргэжлийн холбоодтой уялдуулах шаардлагатайг дурдав.

Эцэст нь хууль зүйн туслалцаа шаардлагатай иргэдэд чиглэсэн үйлчилгээг өргөжүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хууль зүйн туслалцааны төвийн албан хаагчдын оролцоо, санаачилга, санал бодол чухал болохыг Г.Тэмүүлэн сайд онцоллоо.


Сэтгэгдэл 0
0/1000
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
27 мин өмнө 1
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
28 мин өмнө 2
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
35 мин өмнө 3
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
53 мин өмнө 3
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
1 цагийн өмнө 42
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
1 цагийн өмнө 42
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
1 цагийн өмнө 42
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
2 цагийн өмнө 40
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
3 цагийн өмнө 12
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
3 цагийн өмнө 12
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
3 цагийн өмнө 11
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна
3 цагийн өмнө 14
“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
4 цагийн өмнө 14
БОХХААБХ:Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо
4 цагийн өмнө 14
Цас орж, цасан шуурга шуурна
4 цагийн өмнө 48
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
4 цагийн өмнө 46
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
4 цагийн өмнө 52
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
5 цагийн өмнө 16
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
5 цагийн өмнө 16
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
6 цагийн өмнө 18
1 / 1