Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоол Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаарт хэвлэгдэн, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажжээ.
Энэхүү тогтоолоор Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 47 газар зүйн уламжлалт нэрийг шинээр, 319 нэрийг өөрчлөн, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 2020 уламжлалт газар зүйн нэрийг шинээр, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг өөрчлөн баталлаа.
Улсын Их Хурлын 2026 оны 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт дараах 3 үүрэг даалгавар өгсөн юм. Үүнд:
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргаас Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт батлагдсан газар зүйн нэрийг орон нутагт мөрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлийг хүргүүллээ.
Дэлгэрэнгүйг нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү!
Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр болон хилийг тогтоох, түүхэн үйл явдлыг байршлаар нь тогтоох, төрсөн газар нутгаа мэдэх, гудамж, зам, талбай, өвөлжөө, хаваржаа, аялал жуулчлалын газруудыг хаягжуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хаяг олгох болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зураг зохиоход ашиглах, уул, толгой, нуур, голыг албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой юм.
Одоогоор сэтгэгдэл алга.