2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Нийслэлийн орлогын бүрдүүлэлт 81.7%, зарлагын гүйцэтгэл 78.6 хувьтай байна

Төрийн ордонд "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол яг одоо болж байна. Энэ үеэр нийслэлийн 2026 оны төсөвтэй холбоотой хийсэн танилцуулгаас хүргэе.

Нийслэл хотын төсвийн орлогыг татварын 17, татварын бус 8 нийт 25 орлогоор татан төвлөрүүлж байна. 2026 онд татварын орлогоор 4.2 их наяд төгрөг, татварын бус орлогоор 1.1 их наяд нийт 5.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс тавдугаар сарын гүйцэтгэлээр 81.7%-ийн бүрдүүлэлттэй байна. Үүнд ХХОАТ-аар 58 хувийг, ААНОАТ-аар 29 хувийг бүрдүүлнэ.

Төсвийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2022 оноос эхлэн ААНОАТ-ын 40 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсантай холбоотойгоор томоохон өөрчлөлт орсон. Судалгаанаас харахад нийслэлийн орлого жил бүр тогтвортой өссөн үзүүлэлттэй байна.

Эхний таван сарын байдлаар зарлагын гүйцэтгэл 78.6%-тай байна. Төсвийн урсгал зардлын төлөвлөгөөг авч үзвэл, хот тохижуулалтын зардалд 24.6 хувь буюу 495.2 тэрбум төгрөг, нийтийн тээврийн алдагдлын татааст 18.8 хувь буюу 377.6 тэрбум төгрөг, цалин хөлс, урамшуулал, нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 329.2 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 161.8 тэрбум төгрөг, бусад зардалд 216.9 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 79.7 тэрбум төгрөг, КОП-17 хуралд 70.1 тэрбум, дамжуулан зээлдүүлсэн зээл 95.8 тэрбум, Засаг даргын нөөц санд 36 тэрбум төгрөг, агаарын бохирдлыг бууруулахад 52.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Хөрөнгө оруулалтын зардлын батлагдсан төлөвлөгөөгөөр нийт 5 их наяд төгрөг баталснаас тайлант хугацаанд 629.8 тэрбум төгрөг буюу 12.4 хувийн биелэлттэй байна. Нийт гүйцэтгэлээр нь авч үзвэл 90.9 хувийг нийслэлийн хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. 2024-2026 онд нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1.4 их наяд байсан бол 2026 онд 4.6 их наяд төгрөгт хүрч, үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжиж буй томоохон мега төслүүд хэрэгжүүлж байгаатай холбоотой байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 3.1 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бол 1.5 их наяд төгрөгөөр нийслэлийн үнэт цаасаар хэрэгжүүлнэ. 

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
6 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
28 мин өмнө 4
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
29 мин өмнө 4
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
31 мин өмнө 4
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
37 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
37 мин өмнө 38
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
39 мин өмнө 4
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
47 мин өмнө 4
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
52 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
55 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
59 мин өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 6
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1