2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ОУПХ-ны 152 дугаар Ассамблейгаас "Ирээдүйд, итгэл төрүүлж, энх тайвныг бататгах" Истанбулын тунхаглалыг баталлаа

2026-04-23 62

Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар Ассамблей болон холбогдох бусад хурлуудыг Истанбул хотод 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

“Парламентуудын парламент” нэгдсэн сэдвийн дор хуралдсан энэ Ассамблейд 126 улсын 720 гаруй парламентын гишүүд болон нийт 1500 гаруй албаны хүмүүс оролцсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдийн байнгын хорооны дарга, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга О.Номинчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцов.Төлөөлөгчид нэгдсэн болон салбар, хороодын хуралдаанд оролцохын сацуу ОУПХ, бусад улсын парламентын удирдлага, гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтоос ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Чунгонд илгээсэн албан захидлыг мөн энэ үеэр өгөв.

Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хамтран зохион байгуулсан ОУПХ-ны 152 дугаар Ассамблейн хаалтын хурлаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Нуман Куртулмушийн санал болгосон “Хойч үеийнхэнд итгэл төрүүлж, энх тайвныг бататгаж, шударга ёсыг хангах нь” сэдэвт Истанбулын тунхаглалыг төлөөлөгчид санал нэгтэйгээр баталснаар Ассамблейн үйл ажиллагаа өндөрлөсөн.

Энэ удаагийн Ассамблейн хэлэлцэх асуудлын жагсаалтад дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөнийг намжаах зорилгоор Катар, Турк, Австрали, Франц, Бразил, Замби, Польш, Португал, Итали улс болон Арабын бүлэг, Латин Америк, Карибын тэнгисийн бүлэг, Африкийн бүлгээс өргөн мэдүүлсэн “Ойрх Дорнод болон бусад бүс нутагт гал зогсоох, энх тайвныг дэмжихийн тулд парламентын хүчин чармайлтыг уялдуулах зайлшгүй шаардлага” гэсэн хэлэлцүүлгийн сэдвийг яаралтай горимоор нэмж оруулсан. Холбогдох тогтоолын төсөл гаргах санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авав.

Мөн Ассамблейн үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль явагдсан бөгөөд Румын Улсын нэр дэвшигч Элчин сайд Анда Филип нууц санал хураалтын 72 хувийн саналаар ялалт байгууллаа.

Ассамблейд оролцсон нийт парламентын гишүүдийн 37 хувь нь эмэгтэйчүүд, 13 хувь нь 40-өөс доош насныхан байсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын 65 дарга, 46 дэд дарга оролцож уулзалт, хэлэлцүүлгүүд хийсэн нь “Ойрх Дорнод болон олон улсад дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнүүд хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгаж байгаа үед энхийн яриа хэлэлцээнд оруулах парламентын дипломат харилцааны хувь нэмэр улам бүр нэмэгдэж байгааг харууллаа” гэж оролцогчид дүгнэжээ.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХГ

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
9 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
31 мин өмнө 5
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
32 мин өмнө 5
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
34 мин өмнө 6
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
40 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
40 мин өмнө 42
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
42 мин өмнө 5
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
50 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
55 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
58 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1