2026.09.07 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ
1 цагийн өмнө 2

Монгол Улсын Зэвсэгт хүчинд 26 жил алба хаасан, иргэн Түвдэндоржийн Энхбаатар “ЦЭРЭГ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСНЫ БОСГЫГ ЭРГЭН ХАРАХ ТУХАЙ” нийтийн өргөдлийг гаргажээ.

Тодруулбал тэрбээр 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Нийтийн өргөдлийн системд нийтлэгдэж, иргэдийн дэмжлэг авч эхэлсэн байна.

Тэрбээр “Энэ нь зөвхөн миний хувийн асуудал бус, цэрэг, цагдаа, хил хамгаалах, онцгой байдал болон бусад цэрэг, хүчний байгууллагад олон жил алба хаасан олон мянган иргэний тэтгэврийн насны босго, цаашдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгаатай холбоотой асуудал юм” гэлээ. Мөн тэрбээр “Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ олон эрх, боломжоо хуулиар хязгаарлуулан, залуу нас, хөдөлмөрийн он жилүүдээ зориулсан цэрэг, хүчний байгууллагын алба хаагчид тэтгэвэрт гарсныхаа дараа ч 55, 60 насны босго хүлээн, нийгмийн хамгааллын тодорхой боломжийн гадна үлдэж байгаа нь харамсалтай” гэсэн юм. 

Тэрбээр өргөдөлдөө, Монгол Улсын Их Хуралд 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан холбогдох хуулийн зохицуулалтаар цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулах болсон нь цэрэг, хүчний байгууллагад олон жил алба хаасан иргэдийн нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн чухал алхам гэж үзэж байна. Гэвч өмнө нь цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдээс эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр тооцон олгохоор насны босго тогтоосноор хуулийн дагуу цэргийн тэтгэвэр авагч болсон иргэдийн нэг хэсэг тодорхой хугацаанд уг зохицуулалтын гадна үлдэх нөхцөл үүсэж байна. Цэрэг, Зэвсэгт хүчин болон хүчний байгууллагын алба нь ердийн 8 цагийн хөдөлмөрөөс онцлог. Алба хаагчид улсын хил, алслагдсан бүс, хээрийн нөхцөл, гамшиг осол, нийгмийн хэв журам, онцгой болон эрсдэлтэй нөхцөлд өдөр, шөнийн аль ч цагт, баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрийг үл харгалзан үүрэг гүйцэтгэж, байнгын бэлэн байдлыг ханган ажилладаг. Албаны шаардлагаар гэр бүл, үр хүүхдээсээ удаан хугацаагаар хол байх, амралт чөлөөгөө хязгаарлуулах, шаардлагатай үед хэдийд ч албандаа дуудагдан үүрэг гүйцэтгэх нөхцөл нийтлэг байдаг.

Төр цэргийн албаны энэхүү тусгай нөхцөл, өндөр хариуцлага, эрсдэл, хатуу сахилга, байнгын бэлэн байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас хуульд заасан хугацаа, нөхцөл, шалгуурыг хангасан алба хаагчдад ердийн өндөр насны тэтгэврийн наснаас өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгох эрхийг тусгай хуулиар олгосон. Иймд 40–50 гаруй насандаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэнийг зүгээр нэг “эрт тэтгэвэрт гарсан” гэж үзэх үндэслэлгүй. Тухайн иргэн төрийн өмнө хүлээсэн тусгай үүргээ олон жил биелүүлж, хуульд заасан шалгуурыг ханган цэргийн тэтгэвэр авах эрхээ хуулийн дагуу үүсгэсэн байдаг. Гэтэл хуулийн дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгосон атлаа суурь тэтгэвэр авахын тулд дахин эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрэх шаардлага тавьснаар ижил хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон иргэд наснаас шалтгаалан өөр өөр нөхцөлд хамрагдах асуудал үүсэж байна. Энэ асуудал нь зөвхөн нэг байгууллагын бус, хуульд хамрагдах Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуул, төрийн тусгай хамгаалалт болон бусад цэрэг, тусгай албанд олон жил үүрэг гүйцэтгэж, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой юм.

Иймд Монгол Улсын Их Хурлаас цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулахад тавьсан эрэгтэй 60, эмэгтэй 55 насны босгын үндэслэл, үр нөлөөг дахин судлан үзэж, цэргийн албаны тусгай нөхцөл болон хуулийн дагуу нэгэнт үүссэн тэтгэвэр авах эрхийг харгалзан, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийг наснаас үл хамааран суурь тэтгэвэрт хамруулах боломжийг судалж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг хүсэж байна. Цэргийн тэтгэвэр бол хөнгөлөлт биш. Энэ бол цаг наргүй алба, хатуу сахилга, өндөр хариуцлага, эрсдэл, байнгын бэлэн байдал, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үндсэн дээр хуулиар олгогдсон эрх юм.


Хэрэв та уг өргөдөлд нэгдэхийг хүсвэл ЭНД дарж дэмжих боломжтой.  


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ 7 ХОНОГ” ЭХЭЛЛЭЭ
40 мин өмнө 27
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
55 мин өмнө 48
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
57 мин өмнө 32
Т.Жамбалцэрэн: Монголын нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна
1 цагийн өмнө 1
Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ
1 цагийн өмнө 3
Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
1 цагийн өмнө 58
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
1 цагийн өмнө 5
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
1 цагийн өмнө 47
Цахим орчин дахь гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл хэлэлцүүлэг боллоо
2 цагийн өмнө 40
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын IUHW группын захирал Такаги Күнинори болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2 цагийн өмнө 9
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
2 цагийн өмнө 85
Хилчин хошууч Комбат бөхийн дэлхийн аварга болов
2 цагийн өмнө 38
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЭХ ОРОНЧ МОНГОЛ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2 цагийн өмнө 36
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
2 цагийн өмнө 69
Ши Жиньпин Ойрх Дорнодод аюулгүй байдлын шинэ тогтолцоо байгуулах санал дэвшүүлэв
2 цагийн өмнө 38
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна
3 цагийн өмнө 38
Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
3 цагийн өмнө 5
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
3 цагийн өмнө 95
"Нээлттэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав
3 цагийн өмнө 96
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ
3 цагийн өмнө 70
1 / 1