2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн бол эгүүлэн татах зохицуулалтыг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд тусгажээ

Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2026.03.09) Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ.

Тэрбээр хуулийн төслийн гол үзэл баримтлал нь ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, парламентын дархлааг бэхжүүлж, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэснийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татах хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирж, санал хураалтад биечлэн оролцсон байх шаардлагатай гэж үзжээ.

Мөн улс төрийн намаас жагсаалтаар сонгогдсон гишүүдэд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд  тусгасныг тодотгов.  

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Монгол Улсын Үндсэн хууль дахь заалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
2 мин өмнө 0
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
4 мин өмнө 0
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
10 мин өмнө 0
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
10 мин өмнө 33
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
12 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
20 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
25 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
28 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
32 мин өмнө 7
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
50 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 44
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
1 / 1