2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа

2025-08-26 106

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв. Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсон гэдгийг тэмдэглэж байв.

Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байгаа бөгөөд тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөлөл 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах, хилийн чанад дахь монгол сургуулиудад нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын наадмыг дөрвөн тивд ээлжлэн зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар санал, хүсэлт тавьж байсан нь өнөөдөр бүгд амжилттай хэрэгжиж байгаа талаар тэргүүн С.Цэрэндэмбэрэл товч танилцуулж, хилийн чанад дахь монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад амьдарч буй монгол иргэдэд халуун мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл 0
0/1000
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
7 мин өмнө 0
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
8 мин өмнө 0
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
10 мин өмнө 0
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
16 мин өмнө 0
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
16 мин өмнө 35
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
18 мин өмнө 1
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
26 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
31 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
34 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
38 мин өмнө 7
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
56 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 44
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
1 / 1