2026.11.29 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах төрийн хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн Тээврийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна.

1936 оны зургаадугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 30-р тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс” байгуулснаартээврийн цагдаагийн алба байгуулагджээ.

Улс орны эдийн засаг, хүн ардын аж амьдралын гол судас болсон төмөр замын тээвэр, агаарын хил, нисэх буудлын онцгой бүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг тус албаны ойд Ерөнхий сайд оролцож, салбарын үе үеийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Тэрбээр, халуунд халж, хүйтэнд хөрч, эрдэнэт хүний амь нас, амар амгалан, улс орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, амралт, баярын өдрүүдэд ч үүрэг гүйцэтгэдэг монгол цагдаа Та нартаа баярлалаа.

Хотжилт тэлж, тээврийн хэрэгслийн тоо, хэрэглээ өсөж, хөдөлгөөний эрчим нэмэгдэж, тээврийн харилцаа улам өргөжин хөгжиж буй энэ цаг үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнд шинжлэх ухаан, техник, технологийн ололт нэвтрүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээллийн нэгдсэн сан, ухаалаг хяналтын тогтолцоонд тулгуурлах нь эрсдэл, осол, зөрчлөөс сэргийлэх, иргэдээ соён гэгээрүүлэх онц чухал үүрэг даалгавар болж байна. Ахмад үеийнхнийхээ арвин туршлага, өв уламжлалыг шинэ цагийн дэвшил, бүтээлч санаачилга, орчин үеийн мэдлэг, технологитой хослуулан, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж шинэ түүхээ үргэлжлүүлэн бичихэд онцгой анхаарахад Засгийн газар дэмжиж ажиллана гэв.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл хэрэг нь зөвхөн цагдаагийн байгууллагын бус, төр, хувийн хэвшил, хүн бүрийн үүрэг хариуцлага билээ. Хөдөлгөөнд оролцогч бүр хууль, дүрмээ сахин биелүүлж, өөрийнхөө, үр хүүхдийнхээ, бусдын амь нас, эрүүл мэндийг хайрлан хамгаалах хүнлэг соёл, хууль ёсыг сахих нь чухал.

Түүхт 90 жилийн ойн босгон дээр Тээврийн цагдаагийн албыг Төрийн цэргийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь тангараг өргөсөн, мөрдөс зүүсэн үе үеийн албан хаагч, нийт бие бүрэлдэхүүний эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хууль ёс, шударга ёс, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ юм. Энэ бол зөвхөн өнгөрсөн цаг хугацааны ч бус өнөөдөр, маргаашийн хүлээх үүрэг, хариуцлага, ирээдүйн хөгжлийн зорилгодоо хүрэх урам зориг, итгэл найдварын илэрхийлэл гэдгийг тэмдэглээд Тээврийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Зеленский: Ливид Оросын байлдааны хөлөг онгоц руу хийсэн Украины ажиллагааг Европын холбоотнуудтай урьдчилан зөвшилцөөгүй
9 цагийн өмнө 32
Энэтхэгт сургуулийн захирал гомдол гаргасан сурагчаа унагахаар сүрдүүлжээ
9 цагийн өмнө 30
Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн нууцад оруулсан гэрээ, хэлцлийн асуудлыг хөндлөө
2026-11-27 75
Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
2026-11-27 62
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
2026-11-27 93
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
2026-11-27 193
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-27 93
АШУҮИС-ИЙН БАГШ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 91
АШУҮИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 60
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
2026-11-27 102
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын улмаас монгол иргэд цэргийн ажиллагаанд татагджээ
2026-11-27 96
Э.Аялгуун Grand Prix тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-11-27 59
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
2026-11-27 91
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-11-27 57
“Талархлын баярын үеэр болсон хүчтэй шуурганы улмаас АНУ-ын зүүн эрэгт цахилгаан тасарч, нислэгүүд саатжээ.”
2026-11-27 88
УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-11-27 97
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2026-11-27 103
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
2026-11-27 61
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна
2026-11-27 62
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
2026-11-27 102
1 / 1