2026.11.29 Ням гараг
УБ цаг агаар, УБ

АШУҮИС-ИЙН БАГШ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн багш, оюутнууд 2026 оны арваннэгдүгээр сарын 8–24-ний өдрүүдэд Япон Улсын Токио Ариаке их сургуульд эмнэлзүйн дадлага амжилттай хийжээ.

Дадлагад АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийн захирал Т.Алимаа, чанарын албаны дарга Т.Лхамжав нар оролцож, Япон Улсын уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцоо, сургалтын орчинтой танилцсан байна.

Мөн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Уламжлалт жор судлалын тэнхимийн багш Ж.Байгалмаа, Уламжлалт бариа заслын тэнхимийн багш Б.Нарантуяа, Б.Батдулам нар болон уламжлалт анагаахын засалч мэргэжлийн IV дамжааны 20 оюутан дадлагад хамрагджээ.

Оролцогчид мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ Япон Улсын уламжлалт анагаах ухааны туршлагаас суралцсан байна.

Дадлагын төгсгөлд оюутнууд сурч мэдсэн зүйл, эзэмшсэн ур чадвар, дадлагын үр дүнгээ англи болон япон хэлээр тайлагнан хамгаалжээ. Энэ нь тэдний гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн харилцаа, илтгэх ур чадварыг хөгжүүлэхэд чухал боломж болсон байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлзүйн практикийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, багш, оюутны солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Ивээн тэтгэлэгт мэдээ

Сэтгэгдэл 0
0/1000
Зеленский: Ливид Оросын байлдааны хөлөг онгоц руу хийсэн Украины ажиллагааг Европын холбоотнуудтай урьдчилан зөвшилцөөгүй
9 цагийн өмнө 33
Энэтхэгт сургуулийн захирал гомдол гаргасан сурагчаа унагахаар сүрдүүлжээ
9 цагийн өмнө 30
Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн нууцад оруулсан гэрээ, хэлцлийн асуудлыг хөндлөө
2026-11-27 76
Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
2026-11-27 63
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
2026-11-27 94
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
2026-11-27 194
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-27 93
АШУҮИС-ИЙН БАГШ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 92
АШУҮИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 61
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
2026-11-27 103
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын улмаас монгол иргэд цэргийн ажиллагаанд татагджээ
2026-11-27 97
Э.Аялгуун Grand Prix тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-11-27 60
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
2026-11-27 92
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-11-27 58
“Талархлын баярын үеэр болсон хүчтэй шуурганы улмаас АНУ-ын зүүн эрэгт цахилгаан тасарч, нислэгүүд саатжээ.”
2026-11-27 89
УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-11-27 98
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2026-11-27 103
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
2026-11-27 62
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна
2026-11-27 63
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
2026-11-27 103
1 / 1