АНУ-ын олон мужийг хамарсан хүчтэй шуурганы улмаас аадар бороо, үер, хүчтэй салхи болон цас орж, олон сая хүний амьдралд нөлөөлжээ.
Шуурганы улмаас 900 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болж, 450 гаруй нислэг цуцлагдан, 2,400 гаруй нислэг саатсан байна. Тодруулбал:
Байгалийн гамшигт үзэгдэл зүүн эргийн мужуудад илүү хүчтэй нөлөөлөл үзүүлсэн тухай АНУ-ын Цаг уурын албанаас мэдээллээд байгаа юм. Миссури мужийн зарим хэсэгт 35 сантиметр орчим цас орсон бол Нью-Йорк, Нью-Жерси мужуудад үер бууж, зам харгуй хаагджээ. Пенсильвани, Нью-Жерси, Мэрилэнд, Виржиниа мужуудад цахилгаан хамгийн их тасарсан байна. Мөн Нью-Йорк хотын алдарт Талархлын баярын 100 жилийн ойн парадыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 11-р сарын 28-ны өдөр тэмдэглэхээр хойшлуулсан байна.
АНУ-ын зүүн эрэгт шуурга намжиж эхэлсэн ч шуурганы урсгал хойд зүг рүү шилжиж, Нью-Англандын бүс рүү чиглээд байгаа тухай тус улсын Цаг уурын албанаас мэдээллээд байгаа юм.








Эх сурвалж: Reuters агентлаг