УБ цаг агаар, УБ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛСНИЙГ ЭРХ БҮХИЙ ХӨНДЛӨНГИЙН БАЙГУУЛЛАГА БАТАЛГААЖУУЛУУЛНА
2 цагийн өмнө 37

Эрдэнэт үйлдвэрт 2025 оноос төсөл, хөтөлбөр байдлаар нэвтрүүлж эхэлсэн Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001 стандартыг эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэх бэлтгэл ажил эхэлсэн байна.

Дээрх ажлыг гүйцэтгэхээр тохирлын үнэлгээний байгууллага МонСертф ХХК шалгарсан бөгөөд анхдагч баталгаажуулалтын эхний хурлыг холбогдох хэлтсүүд хамтран зохион байгууллаа. Тус хуралд МонСертф ХХК-ийн Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга Б.Энхтөгс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Болдбаатар, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлэх төслийн ахлагч, Хуулийн хэлтсийн хуульч Д.Хатанбаатар болон дээрх хэлтсүүдийн албаны дарга нар, ахлах аудитор, мэргэжилтнүүд оролцсон юм.

Анхдагч баталгаажуулалтын энэ удаагийн хурлаар Авлигын эсрэг стандартын баталгаажуулалтын бэлтгэл хангах тухай, шинэ стандарт хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрт ямар үр дүн өгч буйд үнэлгээ, хийж баталгаажуулах, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын гэрчилгээ авах үйл явцын талаар талууд мэдээлэл солилцлоо.

Уулзалтаар тус үйлдвэрт олон жилийн турш мөрдөж ирсэн стандартуудыг нэгтгэн, нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжих ажил эхэлснийг онцолсон. Энэ хүрээнд ISO стандартын эрх зүйн нэгдмэл орчныг бий болгож, ажилтнуудын мэдлэг чадамжийг дээшлүүлэх, тасралтгүй сайжруулах, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг томоохон зорилтууд шат дараалалтай хангагдаж байгаа тухай дурдав.

Энэ онд Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001 стандартаас гадна Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 давтан баталгаажуулалт, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001, Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандартуудын анхдагч баталгаажуулалт хийлгэх зэрэг томоохон зорилтууд байгаа талаар, цаашид хэрэгжүүлж буй стандартуудыг нэгдсэн байдлаар хөндлөнгийн баталгаажуулалтын аудит хийлгэхээр төлөвлөсөн байна.

Нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжсэнээс хойш дотоод аудитаар 14 үл тохирлыг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж, дахин давтагдахгүй байх залруулах арга хэмжээ авсан. Мөн цаашид 192 анхаарах асуудал, 827 сайжруулах боломж, 257 давуу талыг тодорхойлж гаргасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Эрдэнэт цогцолбор их сургууль зэрэг стандартын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд болон Үйлдвэрийн газрын Дээд шатны удирдлагын дэмжлэг оролцоо, манлайлал үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тодотгож, Дотоод, хяналт мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин илтгэлдээ дурдав.

Түүнчлэн, Хуулийн хэлтсийн дарга Д.Болдбаатар, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлэх төслийн ахлагч Д.Хатанбаатар нар авлигын эсрэг ISO 37001 стандартын хэрэгжүүлэх үйл явц, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтын төгсгөлд Нэгдсэн менежментийн тогтолцооны зарчмаа тодорхойлж, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй болж эрх зүйн орчноо бэхжүүлсэн нь том давуу тал бөгөөд Нэгдсэн менежментийн тогтолцоог бий болгох нь өөрөө маш том өргөн хүрээтэй ажил хэдий ч цаг хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, ачаалал багасгах зэрэг бүтээмж, чанар нэмэгдүүлэх олон давуу тал, боломж нээх өндөр ач холбогдолтойг тохирлын үнэлгээний байгууллага МонСертф ХХК-ийн Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга Б.Энхтөгс онцолж, стандарт хэрэгжүүлнэ гэдэг нь тусдаа нэг ажил биш, өдөр тутмын сайн дадлаас байгууллагын соёл болон тогтох хүртэлх үйл явц байдгийг ажилтан бүр санаж ажиллахыг чухалчиллаа.

Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557 мянган тонн багтаамжтай элеватор бэлэн байна
27 мин өмнө 36
Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн харьцуулан таниулах тусгай үзэсгэлэн гарч байна
1 цагийн өмнө 6
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ
2 цагийн өмнө 58
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2 цагийн өмнө 40
Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд шүлхий өвчний тохиолдол илэрлээ
2 цагийн өмнө 44
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛСНИЙГ ЭРХ БҮХИЙ ХӨНДЛӨНГИЙН БАЙГУУЛЛАГА БАТАЛГААЖУУЛУУЛНА
2 цагийн өмнө 38
Сүрьеэ өвчний чиглэлд ХӨСҮТ болон Дилав Хутагт сан хамтран ажиллана
3 цагийн өмнө 9
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 291 ТУЛГУУРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
3 цагийн өмнө 44
Нийслэлийн ерөнхий боловсролын дөрвөн сургуульд 400 ширээ, сандал хандивлалаа
4 цагийн өмнө 45
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
4 цагийн өмнө 38
МОНГОЛ ЛЮКСЕМБУРГИЙН ХАРИЛЦААНД ШИНЭ АХИЦ ГАРЛАА
4 цагийн өмнө 41
Монголбанк иргэдийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал, хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэлтийн явцыг харуулдаг системийг 9-р сард ашиглалтад оруулна
5 цагийн өмнө 58
Зэс, нүүрсний экспорт өсөж, төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа
2026-08-27 82
4:11 АН: 20 сайдаа цөөл! Иргэд мах авч чадахгүй байгаа тул ЯСНЫ ЦЭГ гэдэг тусдаа лангуу гарсан
2026-08-27 46
UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ
2026-08-27 52
Непалд үерийн хоёр дахь давалгаа буух эрсдэлтэй байна
2026-08-27 54
Монгол Улс Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга дэвшүүллээ
2026-08-27 55
ХЗДХЯ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах талаар хэлэлцэв
2026-08-27 45
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНХАУ-ын Лини их сургуулийн намын дарга, Шанду мужийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны гишүүн Шү Шуанчин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-27 55
Нисэх орчимд тус бүр 50 ортой хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо
2026-08-27 24
1 / 1