2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Европт хибрид автомашины борлуулалт цахилгаан автомашиныхаас хоёр дахин өндөр гарлаа

2026-07-22 123

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр бүрэн цахилгаан болон цэнэглэдэг хибрид автомашины дэлхийн борлуулалт урт хугацаанд өсөх төлөвтэй хэвээр байна. Гэхдээ улс орнуудын цэнэглэх дэд бүтэц, автомашины үнэ, төрийн татаас, шатахууны үнэ болон хэрэглэгчдийн жолоодлогын хэрэгцээ харилцан адилгүй байна.

Иймээс автомашины салбар “бүгд шууд бүрэн цахилгаанд шилжинэ” гэсэн нэг чиглэлийн таамгаас холдож, бүрэн цахилгаан-BEV, ердийн хибрид, PHEV болон EREV технологийг зэрэг хөгжүүлэх шинэ тэнцвэрт шилжиж байна.

Европт хибрид автомашины борлуулалт бүрэн цахилгаан автомашиныхаас хоёр дахин өндөр болсон бол Хятадад хибрид төрлийн автомашины өсөлт BEV-ийн өсөлтөөс гурав дахин хурдан байв. Энэ нь хибрид автомашин зөвхөн түр зуурын шилжилтийн технологи бус, ойрын жилүүдэд дэлхийн автомашины зах зээлийн томоохон хэсгийг эзлэх сонголт хэвээр байгааг харуулж байна.

Тодруулбал, Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо буюу ACEA-гийн мэдээллээр 2025 онд Европын Холбоонд 3.73 сая ширхэг ердийн хибрид автомашин шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр хибрид автомашин нийт шинэ автомашины зах зээлийн 34.5 хувийг эзэлж, хамгийн түгээмэл хөдөлгүүрийн төрөл болжээ. Харин бүрэн цахилгаан автомашины бүртгэл 1.88 сая ширхэг буюу зах зээлийн 17.4 хувийг эзэлсэн байна.

Таны мэдлэгт:

PHEV = Plug-in Hybrid Electric Vehicle
Монголчилбол залгуураар цэнэглэдэг хибрид автомашин.

  • Батарейгаа гаднын цахилгаан эх үүсвэрээс цэнэглэнэ.
  • Богино зайд зөвхөн цахилгаан мотороор явж чадна.
  • Батарей багасахад бензин хөдөлгүүр ажиллана.
  • Бензин хөдөлгүүр нь автомашины дугуйг шууд хөдөлгөх боломжтой.

Жишээ: Toyota Prius Plug-in Hybrid, Mitsubishi Outlander PHEV, BYD Song Plus DM-i.

EREV гэж юу вэ?

EREV = Extended-Range Electric Vehicle
Монголчилбол явалтын нөөц сунгагчтай цахилгаан автомашин.

EREV-ийг заримдаа range-extender hybrid гэж нэрлэдэг.

  • Автомашины дугуйг үндсэндээ зөвхөн цахилгаан мотор хөдөлгөнө.
  • Бензин хөдөлгүүр дугуйг шууд хөдөлгөхгүй.
  • Харин батарей багасахад генератор ажиллуулж, цахилгаан үйлдвэрлэнэ.
  • Ингэснээр автомашины нийт явах зай уртасна.

Жишээ: Li Auto L6, L7, L8, L9, мөн зарим Aito болон Leapmotor загвар.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
8 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
30 мин өмнө 4
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
31 мин өмнө 5
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
33 мин өмнө 5
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
39 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
39 мин өмнө 39
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
41 мин өмнө 4
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
49 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
54 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
57 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1