2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Жаргант голыг үзэхээр сүүлийн нэг сарын хугацаанд 7750 аялагч Ренчинлхүмбэ суманд очжээ

Өнгөрсөн онд Монгол Улс нийт 854 мянга 235 жуулчин хүлээн авсан байна. Ингэснээр Монгол улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээрээ дэлхийд эхний 20-д багтах улсын нэг болж чаджээ.

Гэхдээ зөвхөн зуны гурван сард л жуулчны идэвхтэй улирал байдаг. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хамгийн чухал болоод байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглабар болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө” гаргасан.

Энэ онд аялал жуулчлалыг дэмжих нийт 140 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд спортын 14, соёл, аялал жуулчлалын 99, олон улсын хурал, үзэсгэлэнгийн 27 үйл ажиллагаа багтаж байна. Аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баяраас гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн үзэсгэлэнт тогтоц олон бий.

Үүний нэг нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 2,2 км-т байдаг Жаргант гол юм. Өвөлдөө Дархадын хотгорт хасах 25-41 градус хүртэл хүйтэрдэг ч, Жаргант гол энэ хүйтэнд хөлдөхгүй, харзлан урсдаг байгалийн гайхамшигт тогтоц.

Байгаль эхийн бүтээсэн энэ гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой хугацаа нь 12 дугаар сарын 10-аас 1 дүгээр сарын сүүл хүртэл богинохон хугацаанд үргэлжилдэг.

Тиймээс энэхүү гайхамшгийг үзэхээр, идэр есийн хүйтэнд Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчдын цуваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.

Тухайлбал 2025 оны 12 сарын 10-25 хүртэлх хагас сарын хугацаанд 750 орчим хүн 150 машин зорьж ирсэн бол, 12 дугаар сарын 25-аас эхлэн өдөрт дунджаар 35-40 машин 250-300 аялагч иржээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 1 сарын хугацаанд Жаргант голыг үзэхээр 7000 гаруй жуулчин энэ нутгийг зорьжээ.

Ингэж өвөл аялагчид Ренчинлхүмбэ суманд олноор ирдэг болсноор зочлох үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл зэрэг олон салбарт эерэг үзүүлэлт гарч, Аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж эхэлснийг орон нутгийн удирдлагууд хэлж байна.

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг харгалзан 2026 онд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын 11 эвент төлөвлөгдсөнөөс, 5 эвентийг өвлийн улиралд зохион байгуулахаар болсон.

Тодруулбал: 2026.01.17-01.19 өдөр “Маанарын соёл” Ренчинлхүмбэ сумын Жаргант голд,

2026.02.27-02.28 өдөр “Цаа цасны баяр” Цагааннуур суманд, 2026.03.02-03.04 өдөр “Хөх сувд” мөсний баяр Хатгал тосгонд, 2026.03.13-03.16 өдөр “Хөвсгөл цом” спорт загасчлалын тэмцээн Ханх суманд, Радианы цом спорт загасчлалын тэмцээн 2026.03.27-03.30-ны өдөр Ханх суманд болохоор төлөвлөгдөөд байна.

Зөвхөн дотоодын аялагчдаас гадна гадаадын жуулчдыг татаж, өвлийн цагт ч зунаас ялгаагүй тоогоор жуулчин хүлээн авах боломжийг нэмэгдүүлснээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгжүүд, иргэдийн орлого нэмэгдэж, хөдөө орон нутагт тогтмол ажлын байр бий болж, айл өрхүүдийн орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
9 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
31 мин өмнө 5
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
32 мин өмнө 5
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
34 мин өмнө 6
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
40 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
40 мин өмнө 42
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
42 мин өмнө 5
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
50 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
55 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
58 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1