2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улсын батлан хамгаалах салбарт нийт 1.1 их наяд төгрөгийн зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус бодлогын бичиг баримтад Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгууллаа.

Үүний нэг нь Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн ажил бөгөөд эхний ээлжид 1,1 их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол улсын зэвсэгт хүчний сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болж байна.

Өнөөдөр манай Зэвсэгт хүчний зарим зэвсэглэл дэлхийн улс орнуудтай харьцуулбал хоцрогдсон, ашиглалтын хугацаа дууссан болон сэлбэг хэрэглэлийн үйлдвэрлэл зогссон зэргээс үүдэн зэвсэг, техникийг шинэчлэх, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсээд байна.

Мөн дэлхий улс орнуудын геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй, зэвсэглэл техникийн хөгжил хиймэл оюун ухаан, инновацад суурилсан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, довтолгоо зэрэг шинэ арга барилыг зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж буй учир бид ч мөн адил дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүй.

Дэлхий нийт улсын төсвийнхөө 2 орчим хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд геополитикийн эгзэгтэй энэ цаг мөчид энэ тоог 5 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Харин манай орны хувьд улсын төсвийнхөө ердөө 0,7 хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд Монгол улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам энэ тоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
1 мин өмнө 0
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
3 мин өмнө 0
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
9 мин өмнө 0
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
9 мин өмнө 33
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
11 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
19 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
24 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
27 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
31 мин өмнө 7
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
49 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 44
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
1 / 1