2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд Монгол Улсаас Төв болон Дархан-Уул аймгууд гишүүнээр элслээ

Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (БНХАУ-ын ӨМӨЗО)-ы Хөх хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдааны үеэр Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ:

“Манай гурван улс олон зууны турш уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн ирсэн. Шинэ зуунд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ агуулгаар баяжиж байна. Хэдэн зууны өмнө цай тээсэн жингийн цуваа явдаг байсан тэр зам өнөөдөр гурван улсын ард түмний найрсаг харилцаа, соёл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх гүүр болж, аялал жуулчлалын салбарын шинэ бүрдэл болон өргөжиж байна. Ингэснээр бидэнд “Цайны зам”-ын аялал жуулчлалын брэндийг бий болгох, хамтарсан маркетингийн үйл ажиллагаа явуулах, зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчин татах боломж бүрдсэн” гэдгийг онцлов.

Монгол Улсад ирдэг жуулчдын зах зээлийг БНХАУ болон ОХУ-ын жуулчид тэргүүлдэг. 2025 онд Монгол Улсад нийт 847 мянга гаруй гадаадын жуулчин зочилсноос БНХАУ-ын жуулчин давхардсан тоогоор 242 мянга, ОХУ-ын жуулчин 230 мянга байв. Харин Монгол Улсаас БНХАУ-ыг зорьсон жуулчин давхардсан тоогоор 1 сая 575 мянга, ОХУ-ыг зорьсон жуулчин 270.6 мянга байна.

Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын IX уулзалтын үеэр Монгол, Хятад, Оросын “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан бөгөөд энэ хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлээд байна. Үүнд:

  • Авто ралли: Монгол, Хятад, Орос гурван улсын “Цайны зам”-ын нэрэмжит брэнд аяллыг хөгжүүлэх зорилгоор нөхөрсөг авто раллиг 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны хооронд зохион байгуулав. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттайгаар явагдсан бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн оролцлоо.
  • Өвлийн аялал жуулчлал: Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын хоккейн баг тамирчидтай “Хоккейн нөхөрсөг тэмцээн”-ийг зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэв.
  • Шууд нислэг: БНХАУ-ын Бээжин хотоос Монгол Улсын Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу “Бээжин-Мөрөн-Бээжин” чиглэлийн шууд нислэгийг 2026 оны 7, 8 дугаар сард үйлдэхээр бэлтгэл хангаж байна.
  • Бодлогын дэмжлэг: Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Хил орчмын аялал жуулчлалын чадавхыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлэх”, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тодорхойлсон. Энэхүү зорилтод хүрэхэд гурван улсыг дамнасан "Цайны зам" төслийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бодлогын хэрэгжилтийг өөрийн орны зүгээс ханган ажиллахаа Монголын тал илэрхийлэв.

галыг харилцан солилцох, бүс нутгийн түвшинд хамтарсан “Цайны зам”-ын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, өвлийн болон бусад төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах саналыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан дэвшүүллээ.

Уулзалтын үеэр талууд “Хуралдааны протокол”-д гарын үсэг зурсан бөгөөд Монгол, Хятад, Оросын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд Монгол Улсаас Төв болон Дархан-Уул аймгууд гишүүнээр элсэх батламжаа гардан авсан юм.

Бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг тогтворжуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гурван талт Аялал жуулчлалын хамтын ажиллагааны X уулзалт ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

Дараагийн XI уулзалтыг 2027 онд ОХУ-ын Москва хотод зохион байгуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
9 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
31 мин өмнө 5
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
32 мин өмнө 5
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
34 мин өмнө 6
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
40 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
40 мин өмнө 42
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
42 мин өмнө 5
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
50 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
55 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
58 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1