2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН: Иргэн нотариатын үйлчилгээ авахын тулд заавал биечлэн очих шаардлагагүй болно

ХЗДХЯ-аас боловсруулан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өнөөдрийн байдлаар нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн заавал биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал гаргах шаардлага хэвээр байсаар байна. Тиймээс уг хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд заавал биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажаа. Ингэснээр үйлчлүүлэгч нотариат дээр очихгүйгээр нотартиатын үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэсэн үг юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр Иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл байгуулах зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх, нотариатын үйлчилгээг мэргэжлийн бус этгээд үзүүлэх эрсдэлийг бууруулах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх нотариатын үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх давуу тал бүрдэх боломжтой” гэдгийг тодотголоо. Түүчнлэн “Нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөөр нотариатын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нотариатын үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг дэмжих, нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.


Энэхүү хуулийн төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын зорилготой шууд уялдаж байгаа бөгөөд иргэнийг цаасан баримтаас чөлөөлөх, төр болон мэргэжлийн үйлчилгээний давхардсан шаардлагыг бууруулах, нэг мэдээллийг нэг л удаа шаардах, үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгыг нотариатын салбарт хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд нотариатын зарим үйлчилгээг илүү шуурхай авах, орон зай, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран цахим хэлбэрээр зайнаас үйлчлүүлэх, баримт бичгийн бүрдүүлэлт, лавлагаа, хуулбарын давхардлыг бууруулах боломж бүрдэнэ. Мөн нотариатын үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, мэдээллийн аюулгүй байдал, мэргэжлийн хариуцлага, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоо сайжирна гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тодотгож байна. Нотариатын үйлчилгээ нь зөвхөн баримт бичиг гэрчлэх уламжлалт хэлбэрээс цахим баталгаажуулалт, мэдээллийн найдвартай солилцоо, иргэнд ойр үйлчилгээний шинэ шатанд шилжих боломж ийнхүү бүрдэх юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
5 мин өмнө 2
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
26 мин өмнө 1
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
33 мин өмнө 38
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
55 мин өмнө 7
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
56 мин өмнө 8
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
58 мин өмнө 38
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
1 цагийн өмнө 9
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
1 цагийн өмнө 49
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
1 цагийн өмнө 6
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
1 цагийн өмнө 8
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
1 цагийн өмнө 9
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
1 цагийн өмнө 8
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 12
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 8
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
2 цагийн өмнө 47
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2 цагийн өмнө 48
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 83
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 57
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
1 / 1