2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Цахим орчин дахь гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дотоод аюулгүй байдал болон иргэдийн амьдрах эрх зөрчигдөх, төрд итгэх итгэл үнэмшил алдагдахад хүргэхүйц худал мэдээлэл, хортой контент тараах, төрийн албан хаагчийг гүтгэх эрсдэлүүд гарсаар байна. Энэ нь уламжлалт болон уламжлалт бус эрсдэлтэй хавсран, гэмт хэргийн шинжтэй болж, улмаар хүний ухамсар зэрэгт шууд нөлөөлөх замаар нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох хүчин зүйл болж байгаа тул нийгмийн дотоод аюулгүй байдлын асуудлыг холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигтэй уялдуулан нэгтгэн авч үзэх шаардлага үүсээд байна. Иймд энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авч, сонслоо. 

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор, дэд профессор Б.Батбямба, тус яамны Хяналт, шалгалт, дотоод аудитын газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Д.Дамдинцэрэн, ЦЕГ-ын Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны Судалгааны төвийн дарга А.Манлай, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Ч.Баттулга, ХХЕГ-ын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн судлаач О.Баярмаа, Үндэсний тагнуулын их сургуулийн Аюулгүй байдал, дүн шинжилгээний тэнхимийн эрхлэгч Ж.Баярбаатар, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвийн дарга Ж.Амарсайхан тэргүүтэй эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба нээж хэлсэн үнэндээ ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы дэвшүүлсэн Эрхзүйт төр, Иргэний итгэлцлийн реформын агуулга, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгч, нийгэмд гарч буй хэрэг зөрчлийн нөхцөл байдал, зарим тохиолдолд асуудал бүр даамжирч улс үндэстний асуудал болж, олон нийтийн хуваагдал, хэрүүл маргааны сэдэв болох, үндэсний үнэт зүйлс, уламжлал, аюулгүй байдалд нөлөөлөх хүртэлх үр дагаварт хүргэж буйг онцлов. 

Мөн Хууль эрх зүйн нэгдсэн бодлогын уялдааг сайжруулах, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, нөлөөллийн тооцоо, үр дагаврын талаар онцолж, хэлэлцүүлэгт оролцогч байгууллага, судлаачдын оролцоо, хамтын ажиллагаа, дотоод аюулгүй байдлыг үнэлэх, шуурхай бодлого шийдвэр, боловсруулж гаргах үйл явц нэн чухал байгааг энэ үеэр тэмдэглэн хэлсэн юм. 

Уулзалтад ХЗДХЯ-ны Хяналт, шалгалт дотоод аудитын газрын дарга, дэд профессор Д.Дамдинцэрэн “Дотоод аюулгүй байдлын шуурхай удирдлагыг хангах, бодлогын зорилт, арга хэмжээ тус бүрийн үр дүнгийн индикаторыг тодорхойлж, хэрэгжилтийн зураглал, сайжруулах механизмыг төлөвшүүлэх, эрсдэлийн удирдлага, эрт сэрэмжлүүлэх тогтолцооны загварыг бий болгох замаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт өгөгдөл, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хүний эрхийг хамгаалах, иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах дотоод хэргийн бодлого, нийгмийн дотоод аюулгүй байдлын бүтцийг бий болгож төлөвшүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх талаарх өөрийн саналыг дэвшүүлсэн юм.

ЦЕГ-ын Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны Судалгааны төвийн дарга А.Манлай Цахим орчинд төрийн алба хаагчийг гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой нөхцөл байдал, зарим үр дүнг танилцуулсан юм. Тэрбээр “Худал мэдээлэл нь зөвхөн нэг мэдээнд итгүүлэх бус, “юунд ч итгэхгүй” сэтгэл зүйг бий болгодог. Энэ төрлийн мэдээлэл нь төрийн байгууллагын хэвийн ажиллагаанд нөлөөлөх, хууль ёсны шаардлагыг үл зөвшөөрөх эрсдэл үүсгэх, олон нийтийн итгэлийг системтэйгээр сулруулах эрсдлийг дагуулж байна” гэсэн юм.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, Цахим системийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах судалгаа зэргийг танилцуулсан юм.

Хуралд ирсэн эрдэмтэн судлаачдын хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлж, цаашид бодлого уялдуулж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

Сэтгэгдэл 0
0/1000
Макрон Трампын мэдэгдлийг “тэнэг” хэмээж, Францын үймээнийг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэв
1 цагийн өмнө 45
Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
1 цагийн өмнө 8
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
1 цагийн өмнө 8
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
1 цагийн өмнө 40
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
1 цагийн өмнө 40
ГЕГ: 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
3 цагийн өмнө 62
Малаа хайж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
4 цагийн өмнө 47
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
4 цагийн өмнө 15
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
4 цагийн өмнө 49
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
4 цагийн өмнө 15
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
4 цагийн өмнө 12
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
4 цагийн өмнө 55
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
5 цагийн өмнө 12
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
5 цагийн өмнө 14
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
5 цагийн өмнө 50
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
5 цагийн өмнө 13
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
5 цагийн өмнө 59
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
5 цагийн өмнө 10
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
5 цагийн өмнө 10
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
5 цагийн өмнө 11
1 / 1