2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшлын тархмал байдалтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай нисдэг тэрэг, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон төслийн санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн эхний шат 2020-2023 онд хэрэгжиж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, дөрвөн нисдэг тэрэг, гал түймэр унтраах зориулалтын 42 автомашин нийлүүлж, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэсэн. Төслийн хоёрдугаар шат 2024-2027 онд хэрэгжиж байна. Уг төслийн хугацаанд агаараас эрэн хайх, аврах болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нислэгээр 212 удаагийн шуурхай дуудлагад ажиллаж, 281 иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Харин гуравдугаар шат хэрэгжсэнээр гамшиг, ослын голомтод хүрэх хугацааг богиносгож, алслагдсан бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, санхүүжилтийн шат дараатай, бие даасан тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд улсын төсвөөс бусад боломжит эх үүсвэрийг ашиглан гамшгаас хамгаалах салбарын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

“Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссон өмнөх хоёр шатны төслийн үр дүнг өндрөөр үнэлж, гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл 0
0/1000
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
10 мин өмнө 0
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
41 мин өмнө 0
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
55 мин өмнө 39
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
1 цагийн өмнө 10
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
1 цагийн өмнө 43
Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
1 цагийн өмнө 48
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
1 цагийн өмнө 14
Жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1 цагийн өмнө 51
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
2 цагийн өмнө 50
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
2 цагийн өмнө 18
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
2026-11-03 94
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 27
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 55
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2026-11-03 71
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2026-11-03 60
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2026-11-03 25
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
2026-11-03 62
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
2026-11-03 61
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2026-11-03 63
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-11-03 63
1 / 1