2026.11.29 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1032 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1006 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.

Нэр бүхий иргэд нь үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах зорилгоор нийтийн албан тушаалтанд бусдаар дамжуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх, нийтийн албан тушаалтан нь аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж улмаар гүйцэтгэгч аж ахуй нэгжээс гэрээний мөнгийг нэр бүхий иргэдийн арилжааны банкны дансыг ашиглан хэрэглээний зээл болон хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлэх зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх, нийтийн албан тушаалтан нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн аж ахуй нэгжид мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаар магадлал, дүгнэлт гаргуулалгүй гүйцэтгэгч аж ахуй нэгжийн саналаар орон нутгийн төсвөөс нийт 328,4 сая төгрөгийн төсвийг олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Сэтгэгдэл 0
0/1000
Зеленский: Ливид Оросын байлдааны хөлөг онгоц руу хийсэн Украины ажиллагааг Европын холбоотнуудтай урьдчилан зөвшилцөөгүй
9 цагийн өмнө 33
Энэтхэгт сургуулийн захирал гомдол гаргасан сурагчаа унагахаар сүрдүүлжээ
9 цагийн өмнө 30
Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн нууцад оруулсан гэрээ, хэлцлийн асуудлыг хөндлөө
2026-11-27 76
Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
2026-11-27 62
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
2026-11-27 93
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
2026-11-27 194
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-27 93
АШУҮИС-ИЙН БАГШ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 91
АШУҮИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 61
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
2026-11-27 103
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын улмаас монгол иргэд цэргийн ажиллагаанд татагджээ
2026-11-27 97
Э.Аялгуун Grand Prix тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-11-27 60
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
2026-11-27 91
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-11-27 58
“Талархлын баярын үеэр болсон хүчтэй шуурганы улмаас АНУ-ын зүүн эрэгт цахилгаан тасарч, нислэгүүд саатжээ.”
2026-11-27 89
УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-11-27 97
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2026-11-27 103
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
2026-11-27 62
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна
2026-11-27 62
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
2026-11-27 102
1 / 1