2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улс Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга дэвшүүллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “From Summits to the Floodplains: Connecting Ecosystems and Livelihoods” сэдэвт хэлэлцүүлгээр газар, усны нөөцийг уулын эхээс голын сав, бэлчээр, тариалангийн бүс, ус намгархаг газар хүртэл нэгдсэн байдлаар удирдах шаардлагын талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт газрын доройтол, ган, усны нөөцийн хомсдол болон захиргааны хил хязгаараас үүдсэн менежментийн хүндрэлүүдийг онцолж, экосистемүүд харилцан хамааралтай учраас нэг хэсэгт хэрэгжүүлсэн хамгаалалт, нөхөн сэргээлт нь бусад бүсэд ч үр өгөөжтэй болохыг оролцогчид тодотгов.

Монгол Улсын хувьд Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилгыг Тал хээрийн төлөвлөгөө буюу Steppe Action Agenda-гийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа бөгөөд газар нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг усны аюулгүй байдал, ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалттай уялдуулах зорилготой юм.

Мөн хэлэлцүүлгээр:

Байгаль орчин, ус, хөдөө аж ахуй зэрэг салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах;

Үндэсний болон орон нутгийн түвшинд хамтарсан төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоо бий болгох;

Малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд болон орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;

Тогтвортой газар ашиглалтыг дэмжсэн экосистемийн үйлчилгээний төлбөр, үр дүнд суурилсан санхүүжилт зэрэг механизмыг хөгжүүлэх;

Улс хоорондын усны сав газарт мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Уулын эхээс үерийн татам хүртэл газар, усыг тус тусад нь бус, харилцан холбоотой нэг систем гэж үзэн удирдах нь усны аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа болон уур амьсгалын эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх чухал нөхцөл юм.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
7 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
29 мин өмнө 4
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
30 мин өмнө 4
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
32 мин өмнө 4
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
38 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
38 мин өмнө 38
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
40 мин өмнө 4
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
48 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
53 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
56 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1