2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

ХИЙМЭЛ ОЮУН УХААН, МАШИН СУРГАЛТАД СУУРИЛСАН ЭНХМЭНД ДИЖИТАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ПЛАТФОРМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

1 цагийн өмнө 15

АШУҮИС-ийн судлаачдын хөгжүүлсэн хиймэл оюун ухаан, машин сургалтад тулгуурласан хоёр бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрлээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн эрдэмтэн, судлаачид болон хөгжүүлэгчдийн багийн бүтээсэн ЭНХМЭНД дижитал эрүүл мэндийн платформ өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

ЭНХМЭНД нь хиймэл оюун ухаан, машин сургалтын технологид тулгуурлан хувь хүний эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, бууруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүн амын эрүүл мэндийн мэдээллийг судалгаа, шинжилгээ, шийдвэр гаргалтад ашиглах боломж бүрдүүлсэн вэбэд суурилсан платформ юм.

Платформ нь “Эрүүл амьдралын хөтөч” болон “Хүн амын эрүүл мэндийн их өгөгдлийн сан” гэсэн хоёр үндсэн бүтээгдэхүүнтэй.

“Эрүүл амьдралын хөтөч” – Хүн бүрийн эрүүл мэндийн туслах

Иргэн бүрд нээлттэй энэхүү хөтөчийг https://enkhmend.mn хаягаар ашиглах боломжтой.

Хэрэглэгчийн онлайн асуумжаар цуглуулсан мэдээллийг АШУҮИС-ийн судлаачдын боловсруулсан алгоритмын дагуу шинжилж, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн эрсдэлийг бууруулах хувь хүнд тохирсон зөвлөмж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах чиглүүлэг болон шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдлэг, мэдээллийг хүргэнэ.

Ингэснээр иргэд өөрийн эрүүл мэндийн эрсдэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэж, эрүүл амьдралын зөв сонголт хийх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.


“Хүн амын эрүүл мэндийн их өгөгдлийн сан” – Судалгаа, бодлого, шийдвэр гаргалтын мэдээллийн үндэс

Энэхүү бүтээгдэхүүн нь хүн амын хүн ам зүй, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, нийгэм, эдийн засаг болон амьдрах орчны мэдээллийг нэгтгэн боловсруулж, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрийн харилцан хамаарлыг тодорхойлох зориулалттай.

Өгөгдлийн сангийн мэдээллийг шийдвэр гаргагчид хүн амын эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, бодлого, хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн нөөцийг оновчтой хуваарилахад ашиглах боломжтой. Харин судлаачид эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судлах, таамаглах загвар боловсруулахад ашиглана.

Мөн эрүүл мэнд, анагаах ухааны боловсролын байгууллагууд сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, хөдөлмөрийн бодлого боловсруулагчид болон ажил олгогчид ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх юм.

Хүн амын мэдээллийг нэгтгэн боловсруулахдаа хувь хүний мэдээллийн нууцлал, өгөгдөл хамгаалалтын шаардлагыг хангах зарчмыг баримтална.

Сэтгэгдэл 0
0/1000
Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
37 мин өмнө 38
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
41 мин өмнө 7
ХИЙМЭЛ ОЮУН УХААН, МАШИН СУРГАЛТАД СУУРИЛСАН ЭНХМЭНД ДИЖИТАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ПЛАТФОРМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 цагийн өмнө 16
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН !
1 цагийн өмнө 52
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
2 цагийн өмнө 51
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
2 цагийн өмнө 47
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
3 цагийн өмнө 55
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
3 цагийн өмнө 18
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
3 цагийн өмнө 52
Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
3 цагийн өмнө 54
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
3 цагийн өмнө 20
Жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
4 цагийн өмнө 57
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
4 цагийн өмнө 54
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
4 цагийн өмнө 22
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
2026-11-03 96
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 31
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 58
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2026-11-03 73
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2026-11-03 62
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2026-11-03 28
1 / 1