2026.10.26 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн олговор 6 тэрбум гаруй төгрөгийг шийдвэрлэжээ

2026-09-11 104

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрт шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүллээ.

Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, учирсан эдийн засгийн хохирлыг бууруулах боломж бүрдэж байна.

Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Цэнгэл, Өлгий сумдад зориудаар устгасан нийт 2,764 толгой малын нийт үнэлгээ 4,756,090,000 төгрөг бөгөөд нөхөн олговрыг нийт үнэлгээний 90 хувиар тооцож 4,280,481,000 төгрөгөөр тогтоосон байна.

Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад зориудаар устгасан нийт 1,391 толгой малын зах зээлийн нийт үнэлгээ 1,988,630,000 төгрөг бөгөөд нөхөн олговрыг 90 хувиар тооцож 1,789,767,000 төгрөгөөр тооцсон байна.

Дээрх хоёр аймгийн хэмжээнд устгалд оруулсан мал 4,155 толгой, нийт зах зээлийн үнэлгээ 6,744,720,000 төгрөг, нөхөн олговрын нийт дүн 6,070,248,000 төгрөг болжээ.

Мөн өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлж, халдвар дахин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
8 мин өмнө 39
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
1 цагийн өмнө 42
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
1 цагийн өмнө 12
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
1 цагийн өмнө 15
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
2 цагийн өмнө 12
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
3 цагийн өмнө 44
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
3 цагийн өмнө 50
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
3 цагийн өмнө 51
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
3 цагийн өмнө 51
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
3 цагийн өмнө 53
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
4 цагийн өмнө 55
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
5 цагийн өмнө 19
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
5 цагийн өмнө 19
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
5 цагийн өмнө 16
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
5 цагийн өмнө 59
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
6 цагийн өмнө 54
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
6 цагийн өмнө 20
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
6 цагийн өмнө 20
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
7 цагийн өмнө 56
Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ
7 цагийн өмнө 54
1 / 1