Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс баруун урт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т орших Хар цохио багийн Далтын-Ус хэмээх газарт Дуут сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ.
Энэ тухай дуудлагыг 2026 оны 10-р сарын 21-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Уаз 29891” загварын гурван зорчигчтой суудлын автомашин, “Toyota Land Cruiser 80” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.