2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Цагдаагийн хэлтэст ашиглагдах ёстой 1 тонн түлшийг худалдаж өөртөө завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст нийтийн албан тушаалтан С.Б, П.Я, иргэн Т.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-д заасан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга С.Б нь Гэрээт цагдаагийн хэлтэст ашиглагдах ёстой 1 тонн түлшийг өөрийн танил “АА” компанийн захирал Г.Ж-д худалдан борлуулж, багын найз болох “ЭОК” компанийн захирал Д.А-гийн эзэмшлийн дансаар 3,2 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө санхүүгийн давуу байдал бий болгосон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах зорилгоор замын байгууламжийг эвдэж гэмтээсэн “МА” компанийн гаргасан зөрчлийг илрүүлсэн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч П.Я руу “МА” компанийн менежер Т.Д-ын гуйлтаар, утсаар холбогдон “Наадхаа зохицуулаад нэг удаа чимээгүй болгочих” гэх хууль бус үүрэг чиглэлийг өгч, уг зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “МА” компанид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулалгүй давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс дээрх хэрэгт 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд “Shinebayar Altai” нэрээр олон нийтийн сүлжээнд бичсэн “АТГ-т нөлөөлж авлигын хэргийг хаалгасан” гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй, илт худал ташаа болохыг мэдэгдлээ.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл 0
0/1000
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
3 мин өмнө 0
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
4 мин өмнө 0
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
6 мин өмнө 0
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
12 мин өмнө 0
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
12 мин өмнө 34
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
14 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
22 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
27 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
30 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
34 мин өмнө 7
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
52 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 44
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
1 / 1