Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-24-ний өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Тээврийн яамны урилгаар 2026 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдах “Дэлхийн тогтвортой тээврийн форум-2026” чуулга уулзалтад оролцож, “Сайд нарын форум”-д үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлэх юм.
Тус форумд дэлхийнулс орнуудын тээврийн салбарын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтэн судлаачид оролцож, тогтвортой тээвэр, олон улсын холболт, логистикийн сүлжээ, инноваци, ногоон тээврийн хөгжлийн асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцэнэ.
Одоогоор сэтгэгдэл алга.