2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Өнгөрсөн хугацаанд иргэдийг орон сууцжуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зохих үр дүнгүүд гарсан. Гэвч гэр хорооллын яндангийн тоо бодитоор буурч, нийт хүн амын дунд орон сууцтай өрхийн эзлэх хувь бодитоор нэмэгдээгүй байна. 

Иймд Монгол Улсын Засгийн газраас иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн орон сууцаар хангах, зорилгоор “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөр иргэдийг орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн хүндрэл, төлбөрийн дарамтыг бууруулахын зэрэгцээ орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтийг иргэдийн хэрэгцээ, амьдралын чанарт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. 

Мөн төрөөс иргэдийн сарын орлого, төлбөр төлөх чадвартай нь уялдуулсан орон сууцны борлуулалтын төрлүүдийг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийг тэргүүн ээлжинд орон сууцанд хамруулах, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг төрийн оролцоогүй, хүнээс хамааралгүй байхаар, сүүлийн үеийн ухаалаг системээр ил тод нээлттэй зохион байгуулах юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх бодлого, санхүүжилтийн шийдэл болон иргэдэд үзүүлэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч А.Баяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон холбогдох албаныхан оролцлоо.


Сэтгэгдэл 0
0/1000
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
58 мин өмнө 13
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
1 цагийн өмнө 12
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
1 цагийн өмнө 14
Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
1 цагийн өмнө 47
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
1 цагийн өмнө 15
ХИЙМЭЛ ОЮУН УХААН, МАШИН СУРГАЛТАД СУУРИЛСАН ЭНХМЭНД ДИЖИТАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ПЛАТФОРМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2 цагийн өмнө 21
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН !
2 цагийн өмнө 56
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
3 цагийн өмнө 53
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
4 цагийн өмнө 51
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
4 цагийн өмнө 56
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
4 цагийн өмнө 20
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
4 цагийн өмнө 55
Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
4 цагийн өмнө 57
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
5 цагийн өмнө 22
Жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
5 цагийн өмнө 61
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
5 цагийн өмнө 58
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
5 цагийн өмнө 24
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
2026-11-03 99
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 32
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 61
1 / 1