2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Академич С.Чулуун: Анх удаа археологийн малтлагаас Чингис хааны билиг сургаал олдсон

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд 2025-2026 онд археологийн малтлага судалгааг явуулаад байгаа. 


Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн археологийн судалгааны ажлын 2026 оны онцлох үр дүнгээс Академич С.Чулуун, судлаач, профессор Такаши Мацүкава, Хитоши Мүраока нар өнөөдөр (2026.09.15) танилцууллаа.


Судалгааг Монголын талаас 2025 онд доктор Л.Эрдэнэболд, 2026 оноос Академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны баг ажиллаж “Монголын бурханы шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлсэн байна.  


Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт орших томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийв. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай байсан бөгөөд, барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэ илэрсэн байна.Энэ нь Монголын бурханы шашны судалгаанд онцгой чухал дурсгал болсныг мэдээллээ. 


Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрчээ. 2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй таширч буй. 


2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг илэрч олдсон юм. Эдгээр үйсэн судруудын хэсгийг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид анхны сэргээлтийг хийж, эхний хэсгийн уншилтаар шашны ном, зурхай болон сургаалийн шинжтэй зүйл бичсэн нь мэдэгдэж байна. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалийн хэсэг олдсон нь анхдагч юм. Тус билэг сургааль нь Лу.Алтан товч”-д тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд, цаашид нарийвчлан судлаж, сэргээн засварлалт, хамгаалалтыг хийн онц цагийг тогтоох ажлуудыг эхлүүлээд байгаа аж.


Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судруудаас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илэрхийлж байгаагаараа онцлогтой. 


Сэтгэгдэл 0
0/1000
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
14 мин өмнө 0
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
44 мин өмнө 43
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
46 мин өмнө 5
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
48 мин өмнө 6
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
57 мин өмнө 6
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
1 цагийн өмнө 42
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
1 цагийн өмнө 6
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
1 цагийн өмнө 48
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2 цагийн өмнө 58
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
3 цагийн өмнө 50
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
3 цагийн өмнө 14
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
3 цагийн өмнө 55
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
4 цагийн өмнө 52
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
4 цагийн өмнө 18
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
4 цагийн өмнө 20
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...
5 цагийн өмнө 57
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
5 цагийн өмнө 53
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
5 цагийн өмнө 58
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна
5 цагийн өмнө 19
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
6 цагийн өмнө 57
1 / 1