2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Иргэд Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймгийн иргэд, худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэрээ танилцуулав. 

Худалдаа, бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар буурч буйг хөндөв. Ерөнхий сайд бичил бизнес эрхлэгчид, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэнд 100 хүртэлх сая, компани, аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 10 хувийн хүүтэй олгохоор ажиллаж байгааг хэлэв.

Ахмад настнуудын төлөөлөл тэтгэврийг 70-аас дээш насныханд нэмэх эсэхийг тодруулж байлаа. 2026 оны улсын төсвийн тодотголоор 11 дүгээр сарын 01-ээс нас харгалзахгүй тэтгэвэр нэмнэ, суурь тэтгэвэр олгосноор хамгийн бага тэтгэвэр 300,000 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн Ерөнхий сайд хариулав. Ахмадуудын хувьд нэн шаардлагатай даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй олгох гэж буйд талархлаа илэрхийлэв. Чихрийн шижинтэй нэг ахмад настанд сахарын эм тарианд сард 40-50 мянган төгрөг зарцуулдаг тухайгаа хэлж байв.

      Мөн залуусыг ипотекийн зээлд хамруулахад анхаарах шаардлагатайг иргэд хөндсөн. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрх хамруулна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Монголчууд 17 жилийн дараа анх удаа Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан зэрэг Засгийн газрын бодлого шийдвэрээ Ерөнхий сайд тайлбарлалаа. 

Улсын төсвийг УИХ хэлэлцэн баталснаар эдгээр ажил бодитой хэрэгжиж, иргэдэд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. УИХ-ын гишүүд иргэдээ бодож улсын төсвийг батлах шаардлагатай гэдгийг Өвөрхангай аймгийн иргэд хэлж байна.



Сэтгэгдэл 0
0/1000
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
48 мин өмнө 46
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
1 цагийн өмнө 52
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
2 цагийн өмнө 21
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
2 цагийн өмнө 18
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
2 цагийн өмнө 56
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
3 цагийн өмнө 53
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
4 цагийн өмнө 21
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
4 цагийн өмнө 64
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
4 цагийн өмнө 70
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
4 цагийн өмнө 70
Улсын нөөцийн тогтолцоог боловсронгуй болгоно
4 цагийн өмнө 60
Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ
2026-11-04 44
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
2026-11-04 68
Өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна
2026-11-04 69
Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ
2026-11-04 30
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болголоо
2026-11-04 72
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
2026-11-04 33
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-11-04 35
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
2026-11-04 65
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
2026-11-04 32
1 / 1