2026.09.07 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
56 мин өмнө 57
Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг Монголын Хүүхдийн ордны 68 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4,000 гаруй хүүхдийг хамруулж, хэдэн арван мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аварга, эрдэмтэн судлаач, урлаг, соёлын зүтгэлтэн, эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг иргэдийг бэлтгэдэг үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч болон хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.

Эрдэм боловсрол, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, эрүүл чийрэг бие бялдартай, хөдөлмөрч хичээнгүй хүүхэд багачуудыг бэлтгэх цогц орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг байх учиртайг хэллээ.

Хүүхдийн хөгжилд өнөөдрийн зарцуулсан хөрөнгө маргаашийг бүтээдэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын Хүүхдийн ордны дэргэд үндэсний бахархалт амьтан-мазаалайг бэлгэ тэмдгээ болгосон “Мазаалай” спорт цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ирэх жилийн зургаадугаар сар гэхэд ашиглалтад орох энэ цогцолборт спортын 13 төрлийн дугуйлан тогтмол ажиллаж, жил бүр 7,000 гаруй хүүхэд хамрагдана. Мөн 40 гаруй мянган хүүхэд, өсвөр үеийнхэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж бүрдэх юм.

Ерөнхийлөгч цогцолборыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч “Тотал идеал” ХХК-ийн удирдлагуудад захилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн ордны шанз хөгжмийн багш Д.Саруулд Гавьяат багш, ахлах нягтлан бодогч М.Байгалмаад Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн Алтан гадас одонгоор зургийн багш Д.Соёлмаа, драмын дугуйлангийн багш Ө.Нямсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар бүжгийн багш Б.Сумъяагэрэл, жижүүр Э.Энхдэлгэр нарыг шагналаа.

Өнгөрсөн жил Монголын Хүүхдийн ордны 486 сурагч 28 улсад зохион байгуулсан арга хэмжээнд оролцон, үндэсний өв соёлоо сурталчлан таниулсан байна. Энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчдад зориулсан IELTS, TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, Герман хэлний анги нээжээ.

Цаашид нийслэл, дүүргийн алслагдсан бүсэд амьдарч, суралцаж буй 30 гаруй мянган хүүхдийг урлагийн мастер класс сургалтад хамруулж, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын Хүүхдийн ордон байгуулсан түүхтэй.

Өдгөө 100 гаруй багш, ажилтантай, 4,000 гаруй хүүхэд төрөл бүрийн дугуйланд суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд 170 гаруй мянган хүүхэд төгсөн гарчээ.

 

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Ургац хураалтад 2300 цэргийн албан хаагч, 500 гаруй оюутан оролцоно
39 мин өмнө 34
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
56 мин өмнө 58
Монгол тогоочид "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо" тэмцээний Гранпри шагнал хүртлээ
1 цагийн өмнө 6
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна
1 цагийн өмнө 67
Дүүжин тээврээр Арцатын амнаас Өнөр хороолол хүртэл 11 минут зорчино
2 цагийн өмнө 40
"ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ 7 ХОНОГ” ЭХЭЛЛЭЭ
3 цагийн өмнө 36
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
3 цагийн өмнө 63
Ерөнхийлөгчийн илгээлт Завхан нутагт хүргэгдлээ
3 цагийн өмнө 55
Т.Жамбалцэрэн: Монголын нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна
4 цагийн өмнө 6
Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ
4 цагийн өмнө 56
Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
4 цагийн өмнө 70
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
4 цагийн өмнө 10
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
4 цагийн өмнө 53
Цахим орчин дахь гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл хэлэлцүүлэг боллоо
5 цагийн өмнө 46
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын IUHW группын захирал Такаги Күнинори болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
5 цагийн өмнө 12
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
5 цагийн өмнө 92
Хилчин хошууч Комбат бөхийн дэлхийн аварга болов
5 цагийн өмнө 42
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЭХ ОРОНЧ МОНГОЛ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
5 цагийн өмнө 40
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
5 цагийн өмнө 82
Ши Жиньпин Ойрх Дорнодод аюулгүй байдлын шинэ тогтолцоо байгуулах санал дэвшүүлэв
5 цагийн өмнө 41
1 / 1