2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна

 Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх хүүхдийн өдрийн эмчилгээний шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлж, цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ нь иргэдэд ямар боломж олгож байна вэ?

 Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100,000 төгрөг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна.

Өдрийн эмчилгээнд шаардлагатай эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эмчийн заалтын дагуу эм, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг бусад шаардлагатай эмийн эмчилгээг багтана.

 Эцэг эхчүүд хүүхдийн ханиад томуугийн үед хэрэглэх шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй. Эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцан зохион байгуулна.

 Хүүхэд гэртээ ойрхон тусламж авах боломжтой болно. Эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлнэ.

 Эцэг эх, асран хамгаалагчдад: Хүүхэд халуурах, ханиалгах, томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө аваарай. Өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид долоо хоног бүр өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж үйлчилгээ, даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлын мэдээллийг олон нийтэд 7 хоног бүр нээлттэй танилцуулна.

Хүүхэд бүр шаардлагатай тусламжаа гэртээ ойрхон, нэмэлт санхүүгийн дарамтгүй авах нь бидний зорилго юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
46 мин өмнө 1
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
1 цагийн өмнө 39
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 38
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2 цагийн өмнө 44
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2 цагийн өмнө 50
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
4 цагийн өмнө 18
Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
4 цагийн өмнө 18
Ихэнх нутгаар хүйтэрнэ
4 цагийн өмнө 50
ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
4 цагийн өмнө 13
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
4 цагийн өмнө 48
"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
4 цагийн өмнө 12
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
4 цагийн өмнө 54
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
4 цагийн өмнө 17
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
4 цагийн өмнө 17
ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?
5 цагийн өмнө 45
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
5 цагийн өмнө 49
CITIES BATTLE – 2026 халз барилдаан болж байна
5 цагийн өмнө 56
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
6 цагийн өмнө 14
Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
6 цагийн өмнө 13
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
6 цагийн өмнө 52
1 / 1