2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх, дотоод үнэт цаас гаргах, газар зохион байгуулалт болон нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар дээрх асуудлын эхний хэлэлцүүлгийг хийж, төлөөлөгчид нийслэлийн санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалтын үр өгөөж, төслийн хэрэгжилт, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тооцох шаардлагатайг хэлж, холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

Гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэхэд эрсдэлийг нарийвчлан тооцохыг санал болгов

“Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид дахин санхүүжилтийн нөхцөл, хүүгийн зардал, санхүүгийн эрсдэлийг нарийвчлан тооцох шаардлагатайг онцоллоо. Төлөөлөгч Б.Дөлгөөн гадаад эдийн засгийн нөхцөл байдал, валют болон санхүүгийн орчны өөрчлөлтийг харгалзан дахин санхүүжилтийг ямар нөхцөл, хүүгийн түвшинд хийхээр тооцож байгааг тодруулсан бол төлөөлөгч Т.Батцогт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтөд зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүн, төслийн хэрэгжилтийн явцын талаар асуулаа. Тэрбээр, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй байгаа шалтгаан, цаашдын санхүүжилт болон төслөөс бий болох орлогын тооцоог тодорхой болгосны үндсэн дээр дахин санхүүжилтийн асуудлыг авч үзэх шаардлагатай гэв.

Төлөөлөгч Б.Золтуяа бондын санхүүжилт, хүүгийн төлбөртэй холбоотой зардал болон цаашид үүсэх эрсдэлийг бүхэлд нь тооцох шаардлагатайг онцолсон бол төлөөлөгч С.Даваасүрэн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх болон Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлэв. Гэхдээ санхүүгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ, иргэдийн худалдан авах чадварт үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах талаар санал хэллээ.

Дотоод үнэт цаасаар Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай” асуудлыг хэлэлцлээ. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хийв.

Танилцуулгаар Дулааны V цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Баянгол дүүргийн Дунд голын 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 26 га талбайд байгуулахаар тооцжээ. Тус станц ашиглалтад орсноор эрчим хүчний системийн тогтвортой байдлыг ханган, өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангахын зэрэгцээ Таваншар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошууны 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Төлөөлөгч Б.Золтуяа төслийг ашиглалтад оруулах хугацаа, цаашид төсөв нэмэгдэх эрсдэл байгаа эсэх, үүсэх эрсдэлийг хэн, хэрхэн тооцож байгаа талаар тодруулж, төслийн нийт зардал, хэрэгжилтийн хугацааг бодитой тооцох шаардлагатайг анхааруулав.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн хэрэгцээтэй дэд бүтцийг тусгахыг санал болгов

“Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид нийтийн эзэмшлийн газар, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудлыг хөндөв. Төлөөлөгч Ж.Энхжаргалан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн газар, Богдхан уулын хамгаалалтын захиргааны харьяалалтай газартай холбоотой асуудлыг тодруулж, иргэдийн явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд газар ашиглалт, харьяаллын асуудлыг цэгцлэх шаардлагатай байна гэв. Холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэр дэх Богдхан уулын хамгаалалтын бүсийн харьяалалтай газарт дугуйн болон явган зам байгуулахад эрх зүйн болон захиргааны зохицуулалтын хүндрэл үүсдэг талаар тайлбарлав. Төлөөлөгч Г.Батзориг “Залуус” хорооллын оршин суугчдын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж, тус хорооллын орчимд автобусны буудал байгуулах асуудлыг шийдвэрлэх санал гаргав. Мөн газар чөлөөлөлттэй холбоотой ажлын явц, хэрэгжилтийн талаар НИТХ-д тогтмол танилцуулж ажиллахыг хүсэв.

Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг бүлэг, хороодоор хэлэлцүүлнэ

“Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдөөс асуулт, санал гараагүй тул НИТХ дахь бүлгүүд болон холбогдох хороодоор үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 36, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Гачууртын зам хүртэлх 6.8 км авто замыг Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж болгох тухай асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчдийн саналыг үндэслэн тухайн гудамжны нэршил болон байршлыг дахин судалж, дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүллээ.

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын хоёрдугаар хэлэлцүүлгийг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлолоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7,861,373 зөрчил бүртгэгджээ
9 мин өмнө 1
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
10 мин өмнө 0
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
13 мин өмнө 36
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
47 мин өмнө 43
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
1 цагийн өмнө 10
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
1 цагийн өмнө 11
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...
1 цагийн өмнө 48
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
1 цагийн өмнө 46
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2 цагийн өмнө 52
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна
2 цагийн өмнө 13
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
3 цагийн өмнө 51
Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо
2026-10-29 76
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
2026-10-29 29
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
2026-10-29 59
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна
2026-10-29 26
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 63
Чингис хаан Үндэсний музейгээр 1042 үзэгч үйлчлүүлэв
2026-10-29 65
Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүллээ
2026-10-29 31
Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар БНСУ-ын жолооны онолын шалгалтыг монгол хэлээр өгөх нөхцөл бүрдлээ
2026-10-29 25
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
2026-10-29 31
1 / 1