2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой хориглосон 30 гаруй үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуульд хуульчилснаас 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 71 зөрчил бүртгэгдэж, прокуророос хяналт тавьсан байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчил, 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд нийт 71 иргэн, хуулийн этгээдийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсны 39 нь нийслэлийн нутаг дэвсгэрт, 32 нь орон нутагт шалгагджээ.

Эм, бэлдмэлийн нэр, төрөл жил бүр нэмэгдэхийн хэрээр эдгээртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчих зөрчил нэмэгдэж байна.

Монгол улсад 2023 онд 143, 2024 онд 137, 2025 онд 177 эм, бэлдмэл шинээр бүртгэгдэж, эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 2023 онд 107, 2024 онд 178, 2025 онд 222 тус тус үйлдэгджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан 2026 онд зөрчил үйлдсэн 71 иргэн, хуулийн этгээдэд нийт 109.8 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 57.9 сая төгрөг төлөгдөөд байна.

Зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан хариуцдаг бөгөөд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд түүнийг өөр төрлийн шийтгэлээр солиулах саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай.  

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчилд эм зүйч, жор баригч, эмчээс гадна энэ салбарт шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаж, нийлүүлдэг хүн, хуулийн этгээд холбогдон шалгагдах тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Үүний зарим шалтгаан нь салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн талаар хангалттай мэдээлэл аваагүйтэй холбоотой байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
4 мин өмнө 0
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
1 цагийн өмнө 55
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
1 цагийн өмнө 52
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2 цагийн өмнө 54
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
2 цагийн өмнө 54
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
3 цагийн өмнө 58
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
4 цагийн өмнө 55
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
5 цагийн өмнө 24
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
5 цагийн өмнө 24
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
5 цагийн өмнө 60
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
6 цагийн өмнө 57
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
7 цагийн өмнө 25
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
7 цагийн өмнө 70
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
7 цагийн өмнө 73
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
7 цагийн өмнө 74
Улсын нөөцийн тогтолцоог боловсронгуй болгоно
8 цагийн өмнө 63
Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ
2026-11-04 44
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
2026-11-04 68
Өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна
2026-11-04 70
Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ
2026-11-04 30
1 / 1