2026.10.23 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Ургац хураалтад 2300 цэргийн албан хаагч, 500 гаруй оюутан оролцоно

Улсын ургацын комиссын хурал өнөөдөр болж, 2026 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын төлөв, үр тарианы болц болон хураалтын технологийн талаар хэлэлцлээ.

Хурлыг нээж ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат үг хэлэхдээ, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл үүсэж буй энэ үед үндсэн нэр төрлийн хүнсийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авч байгааг онцолсон байна.

Тухайлбал, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариаланчдад хүүгийн дэмжлэгтэй 138.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн болон 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгожээ.

Мөн Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын хүрээнд ургац хураалтын ажилд оюутан, залуус, хугацаат цэргийн алба хаагчид болон ажил эрчимтэй хайж буй иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулахаар болсон байна.

Эхний ээлжид Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2300 цэргийн алба хаагч, Хөдөө аж ахуйн их сургуулиас 500 гаруй оюутан, залуус ургац хураалтын ажилд оролцохоор гэрээ байгуулжээ.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхний арав хоногийн төгсгөлөөр тариалангийн бүс нутгуудад нойтон цас орж, цочир хүйтрэх эрсдэлтэй байна. Иймд ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, ургацыг хаягдалгүй хураах технологийг тариаланчдад шуурхай хүргэх шаардлагатайг комиссын хурлаар онцолжээ.

Түүнчлэн төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтыг технологийн хугацаанд зохион байгуулах, хүн хүч болон техник хэрэгслийн хуваарилалтыг шуурхай хийхийг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон байна.

Ургац хураалтад 12 мянган тонн шатахуун шаардлагатай

Хуралдааны төгсгөлд Ц.Идэрбат холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагуудад ургац хураалтыг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгавар өгчээ.

Үүнд ургацыг мал, амьтнаас хамгаалах, хураасан ургацын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах, оюутан залуус, цэргийн алба хаагчид болон ажилгүй иргэдийг ургац хураалтад үр дүнтэй татан оролцуулахыг үүрэг болгосон байна.

Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажилд шаардагдах 12 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлж, тасралтгүй хангахыг АҮЭБЯ, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Хөдөө аж ахуйн корпораци”-д даалгажээ.

Энэ жил таримлын болц харьцангуй жигд байгаа ч ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хожуу эхэлж байгаа аж. Иймд ургацыг богино хугацаанд хураах, шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, зам, гүүрийн эвдрэлийг шуурхай засварлах, хураалтын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх, ургац тээвэрт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын сайд онцоллоо.



Сэтгэгдэл 0
0/1000
Хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хууль зүйн туслалцааны төв чухал үүрэгтэй
7 цагийн өмнө 19
Макрон Трампын мэдэгдлийг “тэнэг” хэмээж, Францын үймээнийг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэв
9 цагийн өмнө 58
Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
9 цагийн өмнө 50
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
9 цагийн өмнө 16
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
9 цагийн өмнө 48
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
9 цагийн өмнө 49
ГЕГ: 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
11 цагийн өмнө 70
Малаа хайж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-22 52
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
2026-10-22 20
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
2026-10-22 52
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
2026-10-22 18
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
2026-10-22 17
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
2026-10-22 59
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
2026-10-22 16
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
2026-10-22 19
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-10-22 55
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
2026-10-22 16
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
2026-10-22 63
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2026-10-22 16
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-10-22 18
1 / 1