2026.11.25 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хуралдаан болж, журмын төсөл болон холбогдох асуудлыг хэлэлцлээ.

Шинэчлэлийн гол зорилго нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг сайжруулж, ачилтын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж буй.

Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цаашид зөвхөн хөдөлгөөнд бодитоор саад учруулж гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлэх юм. Харин хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн ачилтаас өмнө урьдчилан анхааруулах, жолоочид автомашинаа буцаан авах боломж олгох зохицуулалтыг журмын төсөлд тусгалаа. Түүнчлэн ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байна. Ингэснээр ачилтыг шийтгэл бус, замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээ болгохыг зорьж байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай байсныг тус журмын төсөлд 35 болтол цөөрүүлэхээр тусгажээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ
2 цагийн өмнө 53
Налайх дүүргийн аварга шалгаруулах XV дахь удаагийн тэмцээн энэ сарын 29-ний өдөр болно
3 цагийн өмнө 21
Opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа
3 цагийн өмнө 22
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
3 цагийн өмнө 20
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
3 цагийн өмнө 19
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав
3 цагийн өмнө 18
Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүүхдийн амь насыг авран хамгааллаа
4 цагийн өмнө 60
Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа
4 цагийн өмнө 20
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
4 цагийн өмнө 59
“Монгол Улсын төрийн сүлд дуулал”-аа зөв дуулж түгээцгээе
4 цагийн өмнө 59
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ
5 цагийн өмнө 22
Өвлийн идэш 2026: Үхрийн мах кг нь 22.5-24 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
5 цагийн өмнө 67
Цахилгааны төлбөрийг ирэх сараас арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлнэ
6 цагийн өмнө 58
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж" амласан хуурамч зараас сэргийлье
7 цагийн өмнө 60
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
7 цагийн өмнө 90
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв
8 цагийн өмнө 31
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр
8 цагийн өмнө 79
УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа
10 цагийн өмнө 64
“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ
10 цагийн өмнө 69
АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа
10 цагийн өмнө 64
1 / 1