2026.09.07 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
47 мин өмнө 85

Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд “Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна” гэв.

Дамбадаржаа дулааны станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн 5000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой. “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барьж буй 77 блок барилгын ажил дууссаны дараа шинэ хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЭХ ОРОНЧ МОНГОЛ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
16 мин өмнө 31
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
18 мин өмнө 49
Ши Жиньпин Ойрх Дорнодод аюулгүй байдлын шинэ тогтолцоо байгуулах санал дэвшүүлэв
20 мин өмнө 32
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна
29 мин өмнө 31
Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
37 мин өмнө 0
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
47 мин өмнө 86
"Нээлттэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав
1 цагийн өмнө 85
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ
1 цагийн өмнө 61
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
1 цагийн өмнө 96
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
1 цагийн өмнө 105
Улаанбаатарт 18 градус дулаан
2 цагийн өмнө 84
PISA олон улсын сурагчдын үнэлгээний хариу 9 сарын 8-нд гарна
2026-09-04 76
413-р хорих ангид бүрэн засвар хийжээ
2026-09-04 68
Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
2026-09-04 90
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
2026-09-04 109
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 33
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2026-09-04 123
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-09-04 75
М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх ямар нэгэн шийдвэр гараагүй
2026-09-04 122
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
2026-09-04 35
1 / 1