2026.09.07 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан.

Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу 2026 оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1,469, улсын хэмжээнд нийт 2,735 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Шалгалтыг өдөрт дөрвөн ээлжээр явуулах бөгөөд нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилжээ.

Өмнөх улирлуудын шалгалтын дүнгээс үзэхэд, 2026 оны I улиралд Улаанбаатар хотод 1,532 иргэн бүртгүүлснээс 1,049 иргэн буюу 68.5 хувь нь шалгалтад оролцож, 365 иргэн буюу 34.8 хувь нь тэнцсэн байна. Харин II улиралд 1,152 иргэн бүртгүүлснээс 917 иргэн буюу 79.6 хувь нь шалгалт өгч, 326 иргэн буюу 35.6 хувь нь тэнцжээ. Дээрх хоёр улирлын шалгалтаар нийт 691 иргэн, шалгалтад оролцогчдын 35.1 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.


Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Шалгалтын агуулга, зохион байгуулалтын арга хэлбэрийг үе шаттайгаар боловсронгуй болгосноор иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил, даалгаврыг ажиллах, холбогдох хууль, журмыг судлах, мэдлэгээ сорих, бататгах боломж бүрдсэн. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлснээр хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөллийг бууруулж, шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах нөхцөл бүрдсэн байна.




Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
3 мин өмнө 0
Т.Жамбалцэрэн: Монголын нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна
8 мин өмнө 0
Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ
42 мин өмнө 1
Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
46 мин өмнө 49
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
52 мин өмнө 3
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
56 мин өмнө 44
Цахим орчин дахь гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл хэлэлцүүлэг боллоо
1 цагийн өмнө 38
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын IUHW группын захирал Такаги Күнинори болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 5
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
1 цагийн өмнө 77
Хилчин хошууч Комбат бөхийн дэлхийн аварга болов
1 цагийн өмнө 36
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЭХ ОРОНЧ МОНГОЛ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
1 цагийн өмнө 35
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
1 цагийн өмнө 63
Ши Жиньпин Ойрх Дорнодод аюулгүй байдлын шинэ тогтолцоо байгуулах санал дэвшүүлэв
1 цагийн өмнө 36
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна
2 цагийн өмнө 36
Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2 цагийн өмнө 4
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
2 цагийн өмнө 94
"Нээлттэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав
2 цагийн өмнө 95
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ
3 цагийн өмнө 70
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
3 цагийн өмнө 104
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
3 цагийн өмнө 125
1 / 1