2026.11.29 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон тус сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна.

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 18 хувьд нэн их, 28 хувьд их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 5 хувьд хүндрэлгүй байхаар байна.

Тухайлбал, мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөв гарчээ.

Иймд мал өвөлжилт хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Зеленский: Ливид Оросын байлдааны хөлөг онгоц руу хийсэн Украины ажиллагааг Европын холбоотнуудтай урьдчилан зөвшилцөөгүй
9 цагийн өмнө 31
Энэтхэгт сургуулийн захирал гомдол гаргасан сурагчаа унагахаар сүрдүүлжээ
9 цагийн өмнө 29
Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн нууцад оруулсан гэрээ, хэлцлийн асуудлыг хөндлөө
2026-11-27 75
Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
2026-11-27 61
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
2026-11-27 92
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
2026-11-27 193
Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-27 92
АШУҮИС-ИЙН БАГШ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 90
АШУҮИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙЖЭЭ
2026-11-27 60
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
2026-11-27 101
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зарын улмаас монгол иргэд цэргийн ажиллагаанд татагджээ
2026-11-27 95
Э.Аялгуун Grand Prix тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-11-27 58
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
2026-11-27 90
БНХАУ-ын Засгийн газрын шилдэг манлайлагч залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-11-27 57
“Талархлын баярын үеэр болсон хүчтэй шуурганы улмаас АНУ-ын зүүн эрэгт цахилгаан тасарч, нислэгүүд саатжээ.”
2026-11-27 88
УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-11-27 96
Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2026-11-27 102
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
2026-11-27 61
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна
2026-11-27 61
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
2026-11-27 101
1 / 1