2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, шашин, соёлын томоохон бүс, хүн амын суурьшлын гол төв болсон Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэв.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжин, хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа дүүргийн төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хичээл зүтгэлд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгаж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Баянгол дүүрэг 71 мянга гаруй өрх, 280 мянга гаруй иргэнтэй. Нийт оршин суугчдын 84 хувь нь орон сууцанд, 16 хувь нь гэр хороололд амьдардаг.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тасралтгүй өсөж, сүүлийн таван жилд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 915 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна.

Тухайлбал:

  • 17 байршилд 100 км автозам,
  • 14 сургууль, 19 цэцэрлэг,
  • 24 хорооны 84 байрны фасад дулаалга,
  • 34 хорооны 190 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт,
  • 147 байршилд явган хүний зам,
  • 396 байршилд камер суурилуулж, 850 гаруй байршлыг гэрэлтүүлэгтэй болгожээ.

Хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн гарч, 91 улсын 425 хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн байна.

Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуйн нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөн, хөтөлбөрийн дүнд ахуйн нэгжийн тоо, хүчин чадал нь нэмэгдэн, энэ хэрээр олон арван ажлын байр бий болжээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,355 хүүхэд суралцаж байгаагийн 90 нь Баянгол дүүргийнх юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд эхнээсээ сургуулиа төгсөж, дүүрэгтээ гэрээний дагуу ажиллаж байна.

“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх найман үндсэн байршлын нэг юм. Энэ хүрээлэнг хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургалтын бааз, түшиц төв болгохоор төлөвлөсөн байна.

Дүүрэг 2021 оноос хойш 240 орчим мянган мод тарьж, ургуулан 8.5 га талбайг зүлэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5-аас 5.9 м2 болж нэмэгджээ.

Энэ онд 9.5 га талбайд мод, бут, сөөг тарьж, зүлэгжүүлэх бөгөөд 2028 он гэхэд ногоон байгууламжийн хэмжээ одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 170 гаруй мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулсан байна.

Баянгол дүүрэг цаашид хүний хөгжил, хөдөлмөрийг дэмжсэн, иргэдээ сурч боловсорч, хөгжихөд таатай, амар тайван, аюулгүй орчинтой, ногоон хөгжлийг дээдэлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, хариуцлагатай, цахим систем, ухаалаг менежменттэй дүүрэг болох зорилт дэвшүүлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Содномпэлийн Ууганбаярт Гавьяат багш, “АПУ” ХК-ийн ахмад мастер Дашдаваагийн Баасанхүүд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Цагийн аяс” ХХК-ийн Ерөнхий захирал Дамдины Алтандөшид Худалдааны гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав.

Энэ удаагийн уулзалтад дүүргийн нийт 34 хорооны 17 хорооны иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирл

Сэтгэгдэл 0
0/1000
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
22 мин өмнө 3
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
24 мин өмнө 4
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
33 мин өмнө 45
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
50 мин өмнө 11
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
1 цагийн өмнө 48
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2 цагийн өмнө 60
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
3 цагийн өмнө 55
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
5 цагийн өмнө 34
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
5 цагийн өмнө 63
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
5 цагийн өмнө 60
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
6 цагийн өмнө 32
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
7 цагийн өмнө 35
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
7 цагийн өмнө 29
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
7 цагийн өмнө 63
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
8 цагийн өмнө 78
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
8 цагийн өмнө 66
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
8 цагийн өмнө 32
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
8 цагийн өмнө 79
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
8 цагийн өмнө 66
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 77
1 / 1