2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт Парис хотноо боллоо. 200 гаруй улсын төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцсон чуулга уулзалтаар виртуал хөрөнгө, залилах гэмт хэргийн бүлэглэлүүд зэрэг хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх арга хэмжээг олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь онцлох үйл явдал боллоо. Тухайлбал, ФАТФ-ын сайдуудын уулзалтаар баталсан тунхаглалын хүрээнд виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд нөлөө бүхий улс орнуудад виртуал хөрөнгөтэй холбоотой стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэв. Мөн залилах гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх асуудлыг олон улсын хэмжээнд тэргүүлэх чиглэл болгосон тайланг баталснаар эдгээр гэмт хэргийн үйл ажиллагааны далд сүлжээг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус орлогыг хураан авах чиглэлээр ФАТФ болон олон улсын сүлжээний хамтын ажиллагааг эрчимжүүлэх үндэс суурийг бүрдүүлснээс гадна залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ФАТФ-ын шинэ удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний анхны үр дүн болсон юм.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Мексик болон АНУ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр нөлөө, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэн баталсан ба тайланг энэ оны 12 дугаар сард нийтлэхээр боллоо. Түүнчлэн, МУТСТ тогтолцоог бүрдүүлэхэд чадавх султай улс орнуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг судалсан судалгааг үндэслэн ФАТФ-аас зарим хөгжиж буй улс орнуудын онцлог, нөхцөл байдалд нийцсэн харилцан үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх, харилцан үнэлгээг гүйцэтгэх үнэлгээчдийн эрсдэлд суурилсан аргачлалын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах чиглэлээр сургалтыг нэмэгдүүлэх, улс орнуудын чадавхыг бэхжүүлэх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мөн хувийн хэвшил болон төрийн эрх бүхий байгууллагуудын эрсдэлд суурилсан аргачлалын хэрэгжилтийг сайжруулах хүрээнд АНУ-ын Техас мужийн Даллас хотноо ирэх сард хөгжлийн форум зохион байгуулахаар тогтсон бөгөөд тус форумд улс орнуудын хяналт шалгалтын байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба, хууль сахиулах байгууллага, санхүүгийн болон санхүүгийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, эрсдэлд суурилсан аргачлалын хэрэгжилтийг сайжруулах бодлогын чиглэлийг тодорхойлсон баримт бичиг боловсруулах юм.

“Хар” ба “Саарал” жагсаалтад орсон өөрчлөлтүүд:

ФАТФ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад байсан Болгар, Кот-д’Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Монако Улсуудыг стратегийн дутагдлаа арилгах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, үнэлэхүйц ахиц гаргасан гэж дүгнэн "саарал" жагсаалтаас хасахаар шийдвэрлэв. Харин Вьетнам Улсыг стратегийн дутагдлаа арилгах чиглэлээр бодит ахиц дэвшил гаргаагүй тохиолдолд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээ мэдэгдлээ.


Сэтгэгдэл 0
0/1000
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
10 мин өмнө 47
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
13 мин өмнө 5
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
21 мин өмнө 6
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
30 мин өмнө 49
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
37 мин өмнө 43
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 74
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2026-11-05 74
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2026-11-05 33
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
2026-11-05 80
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2026-11-05 34
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 38
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2026-11-05 75
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
2026-11-05 81
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
2026-11-05 70
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-05 73
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
2026-11-05 70
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2026-11-05 73
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
2026-11-05 64
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
2026-11-05 35
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
2026-11-05 35
1 / 1