Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 9 дүгээр сарын 12-нд 09:00-15:00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдана.
Өдөрлөгийн үеэр Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэн гарч, Цэргийн төв эмнэлгийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, дотор, мэдрэл, гэмтэл, мэс заслын үзлэг, зүрхний бичлэг, хэвлийн ЭХО, В, С вирус болон шээсний шинжилгээ хийнэ.
Мөн Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба хаасан, дайнд оролцсон ахмад дайчин болон хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа олгоно.
Үүнээс гадна хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан “Эрэлттэй мэргэжил олгох сургалт”-ын дадлага, “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат кино, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, тусгаар тогтнол ба Чөлөөлөх дайны ач холбогдлын тухай лекц зэрэг арга хэмжээ болно.
Одоогоор сэтгэгдэл алга.